УЛСЫН ЭМНЭЛГҮҮД УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛАХААР БОЛЛОО

2017-01-30  

Эмнэлгийн тусламж үйлчилгээний ачааллыг бууруулах, хүлээгдлийг багасгах зорилгоор Хоёрдугаар  сарын 1 нээс эхлэн  Улсын нэгдүгээр төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажиллах цагийг уртасгаж, 20 цаг хүртэл ажиллуулахаар шийдвэрлэлээ.

                М.Оюунчимэг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн

Харин Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн ажиллах цагийн хуваарийг ирэх гуравдугаар сарын 1-нээс 20 цаг хүртэл ажиллах юм.

Үүнтэй холбоотойгоор томоохон эмнэлгүүд хүний нөөцийнхөө судалгааг Эрүүл мэндийн яаманд ирүүлж байгаа.

Ойролцоогоор нэг эмнэлэгт 6-15 эмч, сувилагч нэмж ажиллуулах шаардлагатай гэсэн тооцоог гаргаад байна.Мөн эдгээр эмнэлгүүдийн зарим ачаалал ихтэй оношилгооны тасгууд уртасгасан цагаар ажиллах гэнэ.

Иргэд томоохон эмнэлгүүдээр үйлчлүүлэхдээ заавал онлайнаар болон биеэр очиж цаг авсан байх шаардлагатайг мэргэжилтнүүд хэллээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?