ДМИТРИЙ ПАЭТ НУТАГ БУЦЛАА

2017-01-30  

Английн Вэст хэм багийн түлхүүр тоглогч, довтлох чиглэлийн хагас хамгаалагч Дмитри Паэтийг Францийн Марсель клубэд 25 сая фаундаар зарлаа.

Энэ жил 29 настай Франц хагас хамгаалагч Пайег Вэстхэм клуб өнгөрсөн улиралд Марсель клубээс 10.7 сая фаундаар худалдан авч байсан. Ирсэн даруйдаа сайн тоглолт үзүүлж шигшээ багтаа дуудагдаж 2016 оны хөлбөмбөгийн Европийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн юм.

Харамсалтай энэ улирал эхэлснээс хойш түүний тоглолт багтаа хангалттай тус хүргэж чадаагүй бөгөөд одоогийн байдлаар Вэстхэм лигийн хүснэгтийн 10 дугаар байрт жагсаж байгаа. Дмитри Паэт Вестхэмийн клубийн төлөө 60 тоглолтонд оролцохдоо 15 гоолыг оруулсан.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Хөлбөмбөг сонирхогч:Хайран тоглогчоо алджээ 2017-01-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?