МОНГОЛЫН ЦАНАЧИД “УНИВЕРСАД 2017” НААДАМД УРАЛДЛАА

2017-01-31  

Оюутны өвлийн спортын 28 дугаар “Универсад-2017” наадам энэ сарын 29-ны өдөр Казахстаны Алмата хотын “Алмата Арена” цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийлээ. “Универсад-2017” наадамд таван тивийн 54 орны 3000 орчим тамирчид 125 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

Тус наадамд Монгол Улсыг төлөөлж Б.Ачбадрах, У.Батжаргал, Б.Амарсанаа, Б.Дэлгэрмаа, Ч.Отгонцэцэг, А.Энхтуул нар гүйлтийн цанын тэмцээнд оролцож байгаа бол тэшүүрийн төрөлд М.Мөнх-од, Я.Зоригтбаатар, Б.Тулга, А.Зул нар өрсөлдөх юм.

Наадмын эхний өдөр уулын цана, биатлон, гүйлтийн цана, мөсний хоккейн төрлийн тэмцээнүүд явагдсан юм. Монголын тамирчид гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн 10км, эмэгтэй 5км-ийн зайд өрсөлдсөн. Эмэгтэйчүүдийн 5км-ийн төрөлд 62 тамирчин өрсөлдөж Ч.Отгонцэцэг 16:18.3 секундийн амжилтаар 26 дугаар байрт шалгарсан юм. Мөн энэ зайд А.Энхтуул 17:11.7 секунд гүйж 41 дүгээр байр Б.Дэлгэрмаа 18:31.5 секундийн амжилтаар 52 дугаар эзэлсэн байна.

Эрэгтэйчүүдийн 10км-ийн зайн уралдаанд 87 тамирчин уралдсанаас манай тамирчин Б.Ачбадрах 28:02.02 амжилттаар 41 дүгээр байр, Б.Амарсанаа 29:40.05 амжилтаар 74 дүгээр байр, У.Батжаргал 30:22.5 амжилтаар 79 дүгээр байрт шалгарсан амжилт үзүүлээд байна.

Монголын тамирчдын тэмцээн цанын сонгомол болон тэших техниктэй холимог уралдааны эрэгтэй 10км, эмэгтэй 5км-ийн уралдаанаар үргэлжилнэ. Мөн тэшүүрийн тамирчид эрэгтэй 1500 метр болон 5000 метрийн зайд уралдах юм.

 

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ТУНГАЛАГ:Боломжоороо уралдсан байна. Манай эмэгтэйчүүд мундаг шүү. АМЖИЛТ 2017-01-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?