ЭЛЧИН САЙД МАСАТО ТАКАОКА : СУРГАЛТЫН БААЗ ЭМНЭЛЭГ БАЙГУУЛАХ АЖЛЫГ ЭНЭ ОНЫ 7 ДУГААР САРД ЭХЛҮҮЛНЭ

2017-01-31  

  

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаока-г хүлээн авч уулзан эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд манай эрүүл мэндийн салбар Япон Улстай хамгийн ойр ажиллаж ирсэн, ажлын түүхэн туршлагатай гэдгийг цохон хэлээд ач холбогдол өндөртэй олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна гэв.

Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг буюу ЖАЙКА-тай хамтран төслийн бус буцалтгүй тусламж болон “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдал”-техникийн хамтын ажиллагааны төслийг тус тус хэрэгжүүлж байна. Ингэснээр энэ онд 11.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг гурван аймгийн 32 сумын эмнэлэгт олгох, ирэх онд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн сургалтын бааз эмнэлгийг байгуулах зэрэг ажлууд хэрэгжих гэж байна хэмээн Эрүүл мэндийн сайд хэллээ.

Эдгээр төсөл хөтөлбөрүүдээс гадна Монгол Улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг явуулж, эмэгтэйчүүдийн эмч болон эх баригч нарыг жирэмсний хяналт, төрөх үед үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах сургалтад багаар нь Япон Улсад суралцуулсан юм.

Түүнчлэн Элчин сайд Масато Такаока хэлэхдээ :  Сургалтын бааз эмнэлгийг байгуулах ажлыг энэ оны 7 дугаар сард эхлүүлнэ. Тухайн эмнэлэг ашиглалтад орсноор Монгол Улсын эмнэлгийн тусламж үйлчилгээнд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.

Тэрээр энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгааг дуулгаад энэхүү түүхт ойг тохиолдуулан хамтын ажиллагааг улам хөгжүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Цаашид хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын уламжлалт эмчилгээ Жүдо бариа заслын аргыг нэвтрүүлэх, сургагч багш бэлтгэх төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, Нагояагийн их сургуультай хамтран “Залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд докторантурын сургалтад эмч мэргэжилтнүүдийг хамруулах, түүнчлэн ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар харилцан ярилцлаа.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?