А.ХҮЧИТБААТАР ТААЛАЛ ТӨГСЛӨӨ

2017-01-31  

Мэргэжлийн сумо бөхөд нэрээ дуурсгаж, монгол түмнийхээ хайр хүндлэлийг хүлээж ирсэн Токитэнкү Алтангадасын Хүчитбаатар цусны хорт хавдар өвчний улмаас таалал төгслөө. А.Хүчитбаатар 2016 оны нэгдүгээр сард цусны хорт хавдар туссан гэдгээ олон нийтэд мэдэгдэж байсан юм. Үүнээс хойш бүтэн жил орчмын хугацаанд өвчинтэйгөө тэмцэж, эмчилгээ хийлгэж ирсэн юм.

Токитэнкү А.Хүчитбаатар мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 84 башё барилдаж, 548 ялалт байгуулсан юм. Тэрбээр тамирчны замналдаа жүрёо, санданмэ, жонидан, жонокүчи зиндаанд түрүүлж байсан. Мөн А.Хүчитбаатар уран барилдааны шагналыг хүртэж байсан бөгөөд 2007 оны 3 дугаар сард амжилттай барилдаж комүсүби цолонд хүрч байсан билээ. А.Хүчитбаатарын аав нь нэгэн цагт монгол бөхийн дэвжээнд сайн барилдаж байсан Монгол Улсын начин Алтангадас юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ИРГЭН:УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ 2017-01-31
Сумо сонирхогч:Ум сайн амгалан болтугай 2017-01-31
ИРГЭН:ТАЛГАЧИЙН ГЭР БҮЛД ГҮН ЭМНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ ХАЙРТАЙ ГЭР БҮЛД НЬ МӨН АНД НАЙЗ-Р ТАНЬ АХАН ДҮҮСТ НЬ 2017-02-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?