ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

2017-01-31  

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, байгууллагыг хөгжүүлэх  гол хэрэгсэл бол магадлан итгэмжлэл юм.

Энэ нь байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж, үйлчилгээний технологи, чанарт хөндлөнгийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргах үйл ажиллагаа . 

Сайн дурын үндсэн дээр явагддаг. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн байгууллага өөрийн үйл ажиллагаа, тусламж, үйлчилгээний чанарыг үнэлүүлэхийн тулд  магадлан итгэмжлүүлэх хүсэлтээ гаргаж, хөндлөнгийн шинжээч нар шалгуур үзүүлэлтээр үнэлгээ хийдэг үйл ажиллагаа юм.

Манай улсад 1998 онд УИХ- аар батлагдан гарсан Эрүүл мэндийн тухай хуулиар Монгол улсын эрүүл мэндийн салбарын эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, эмнэлэгт магадлан итгэмжлэл олгох асуудлыг хуульчилж өгсөн.

2002 оноос эхлэн эрүүл мэндийн байгууллагуудад магадлан итгэмжлэл олгож эхэлсэн бөгөөд энэ хугацаанд улсын хэмжээнд 1000 гаруй байгууллага магадлан итгэмжлэгдсэн байна.

2016 оны жилийн эцсийн байдлаар Улаанбаатар хотод 213, аймаг, орон нутагт 500 магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллага ажиллаж байна.

2014 онд 213, 2015 онд 204, 2016 онд 127 эрүүл мэндийн байгууллага магадлан итгэмжлэгдсэн.

Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулахын тулд төр, хувийн хэвшлийн харилцан бие биенээ дэмжсэн үр дүнтэй түншлэлийг бий болгож, төрийн чиг үүрэгт хамаарах эмнэлгийн зарим тусламж, үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна. Байгууллагыг сонгон шалгаруулах гол шалгуурын нэг нь  магадлан итгэмжлэл байдаг.

Сүүлийн жилүүдэд олон хувийн хэвшлийн эмнэлэг, сувилал шинээр байгуулагдаж улмаар магадлан итгэмжлэгдэж, зарим тусламж, үйлчилгээг гүйцэтгэх сонгон шалгаруулалтад орж байна.

Эрүүл мэндийн байгууллага магадлан итгэмжлэгдсэнээр тусламж, үйлчилгээний технологийн мөрдөлт сайжирч, эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүд дээшилдэг төдийгүй  байгууллагын өрсөлдөх чадварыг бий болгож /сонгон шалгаруулалт/, төрөөс санхүүгийн дэмжлэг авах нөхцөл /эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авах/-ийг бүрдүүлж өгдөг ач холбогдолтой.

Цаашид бид магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагын явцын хяналт, үнэлгээг сайжруулж, тусламж үйлчилгээний чанарын тасралтгүй байдлыг хангахад анхаарч ажиллана. Магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагууд ч төрөөс үзүүлсэн батламжлалыг алдахгүй тусламж, үйлчилгээнийхээ чанар, хүртээмжийг сайжруулахад анхаарч ажиллах шаардлагатай.

 

 

ЭХ СУРВАЛЖ: ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?