ЧӨЛӨӨТИЙН БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧДЫН ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО

2017-02-01  

Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчийн шалгаруулалт болж “Арслан” клубийн дасгалжуулагч Б.Баттулга тэргүүлсэн байна.

Монголын чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулсан тус шалгаруулалтад чөлөөт бөхийн 11 дасгалжуулагч оролцсон юм. Сонгон шалгаруулалтын дүн гарахад чөлөөтийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар "Арслан" клубийн ерөнхий дасгалжуулагч Б.Баттулга, эрэгтэй шигшээгийн дасгалжуулагчаар чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Б.Батзориг, эмэгтэй шигшээгийн дасгалжуулагчаар "Хасу мегастар" клубийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, залуучуудын багийн дасгалжуулагчаар "Хангарьд" спорт хорооны чөлөөт бөхийн дасгалжуулагч Ө.Ууганбаяр нарыг шалгаруулж, үндэсний шигшээ багийн зөвлөлд хүргүүлэхээр болсон байна. Сонгон шалгаруулалтад шалгарсан дасгалжуулагчдын бүрэн эрхийг Монголын үндэсний шишээ багийн зөвлөл эцэслэн батлах юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?