ЧЕЛСИ ОНОО АЛДЛАА

2017-02-01  

Английн премьер лигийн 23 дугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Энэ тойрогт лигийн хүснэгтийг тэргүүлэгч тэргүүлэгч Лондоны “Челси” клуб “Ливерпүүл”-ийн “Анфилд” зочилж тоглосон юм.

Тоглолтын эхний гоолыг Бразил хагас хамгаалагч Давид Луйз чөлөөт цохилтоос оруулсан бол хариу гоолыг ливэрпүүл клубийн Голланд тоглогч Уиналдум хийсэн. Тоглолтод өөр гоол оролгүй тэнцээгээр өндөрлөсөн.

Ингэснээр “Челси” 56 оноотой болж лигийг тэргүүлж байгаа бол “Ливерпүүл” 46 оноотой тэргүүлэгчээс 10 оноо алдаж байна. Мөн лигийн тэргүүлэгчдийн нэг “Арсенал” Эмрайтс цэнгэлдэхдээ “Уотфорд” клубийг хүлээж авч 1:2-оор хожигдож гуравдугаар байр луу ухарч байгаа байна. Тоглолтын 10 дахь минутад Уотфорд клубийн Кабуль тооны эхний гоолыг оруулж 13 дахь минутад Троё Дини тоглолтын тооны харьцааг холдуулжээ.

“Арсенал” клубээс 58 дахь минутад Ивоби нэг гоол оруулсан юм. Лондоны өөр нэгэн хүчирхэг баг “Тоттенхэм” энэ тойрогт “Сандерланд”-ын талбайд зочилж гоол оруулж чадалгүй хуурай тэнцээ хийсэн байна. Тэд 47 оноотой болсноор хоёрдугаар байранд бичигдэж эхэллээ. Та бүхэнд бусад тоглолтын мэдээллийг танилцуулж байна.

Борнмут 0-2 Кристал Палас

Бөрнли 1-0 Лестер

Мидлсбро 1-1 Вест Бромович

Суонси 2-1 Саутгэмптон

 

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?