МҮСБХ, МСБХ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ 21 АЙМГИЙН ҮНДЭСНИЙ ЛИГИЙН ТЭМЦЭЭНИЙ ПЛЕЙ-ОФФЫН ТОГЛОЛТУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2017-02-01  

Сүхбаатар Альянс Тех Зүүн бүсийн аваргын төлөө шалгарч үлдлээ

Сүхбаатар аймгийн Сүхбаатар Альянс Тех, Дунд аймгийн багтай учраа таарсан. Хоёр багийн цувралын гурав дахь тоглолтоо хийв. Тоглолтын эхнээс Сүхбаатар илүүрхэж тоглосоор өрсөлдөгчөө 106:91-ээр буулган авч, цувралд 3-0 яллаа. Ийнхүү Сүхбаатар аймгийн Сүхбаатар Альянс Тех Зүүн бүсийн аваргын төлөө Эрдэнэт хотын Икон багтай өрсөлдөхөөр болов. Сүхбаатарчууд багаараа 49 хувьтай довтолсон нь ялалтын үндэс боллоо. Дундговь багаараа 33 хувьтай довтолсон аж. Өмнөх тоглолтод сүүлийн хоёр минутад 15 онооны зөрүүг бариулж, нэмэлт цагт дийлдсэн Дундговь өчигдөр тоглолтоо гаргаж чадсангүй.

Сүхбаатараас Карл Блэйр 24 оноо, 14 оновчтой дамжуулалт өгсөн бол  М.Харрис 14 оноо, 9 самбар, Ким Чон Ил 13, Э.Дөлгөөн 10 оноо, 10 самбар авав. Дундговь аймгийн багаас Торан Браун 33, Жэймс Криксэй 20, Анар 14 авсан ч бусад нь тун хангалтгүй байлаа. Зүүн бүсийн аваргын төлөөх цуврал маргааш буюу пүрэв гаригт эхлэх болно

Ховд Алтайн аргаль цувралыг 2-1-ээр тэргүүлж эхэллээ

Баруун бүсийн плей-оффыг эхний даваанд оноолт таарсан Ховд аймгийн Ховд Алтайн Аргаль, Хөвсгөл аймгийн Хөвсгөл Нэг Үе багийн цуврал 1-1 болон тэнцээд байсан юм. Цуврал гурав дахь тоглолт өчигдөр боллоо. Тоглолтын эхнээс хоёр баг тэнцүүхэн өрсөлдөв. Гэхдээ гуравдугаар үед ОУХМ Д.Мөнхтүвшин, Ц.Азбаяр, П.Болортулга нарын шилдгүүдтэй Ховд Алтайн Аргаль үнэхээр гайхалтай тоглосон юм. Улмаар тэд 15 онооны тэргүүллийг авлаа.  Ийнхүү Ховд давамгайллаа хадгалан өрсөлдөгчөө 111:85-аар буулган авч, цувралыг 2-1 болгон тэргүүлж эхлэв. Ховд аймгийн багаараа 42 хувьтай довтолсон бол Хөвсгөл 37 хувьтай довтолжээ.

Тус тоглолтод Ховд аймгийн багаас Д.Мөнхтүвшин 26, Б.Болдбаатар 16, А.Томас 15, Д.Лавес 14 оноо, 8 самбар, 8 хаалт хийжээ. Ховд легионер тоглогч Д.Лавесийн үр дүнтэй тоглолт багийнхаа ялалтад чухал нөлөө үзүүлсэн юм. Хөвсгөл Нэг Үе багаас Б.Наранбаатар 18, Цэлмэг 16, Чой Рю Ри 13 оноо авчээ. Хөвсгөл аймгйин баг хожигдох эрхгүй боллоо. Хоёр багийн цувралын дараагийн тулаан маргааш болно.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?