ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

2017-02-01  

 

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон болон Цахим эрүүл мэнд төслийн багийн ахлагч Апарнаа Соманатан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар Цахим эрүүл мэнд төслийн хэрэгжилтийн явц болоод цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солицсон юм.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг манай салбарт цахим үйлчилгээ ус, агаар шиг хэрэгтэй байна. Тиймээс бид уг төслийг үр дүнтэй явуулж, оновчтой ажлуудыг хийх, түүнийгээ тогтмол үргэлжлүүлэх саналтай байна гэв.

Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон энэ удаагийн уулзалт эхнийх бөгөөд цаашид ажлын явцыг түргэсгэх зорилгоор удаа дараа уулзана гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ: ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?