ХОЁРДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ

2017-02-01  

Энэ сарын эхний барилдаан нь 02-р сарын 05-нд хүнсний манлай үйлдвэр “Талх-Чихэр“ ХК-ны нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийнх байх юм.

Тус барилдааныг 2006 оноос хойш тасралтгүй зохион байгуулсан бөгөөд анхны 2 барилдаанд нь Улсын начин Ш.Тогтохбаяр аймгийн арслан цолтойдоо түрүүлж байсан юм. Барилдаанд түрүүлсэн бөхчүүдээс аймгийн арслан О.Хангайгаас бусад нь бүгд улсын цолонд хүрээд байгаа юм.

Мөн энэ сарын 12-нд “Их Монгол” хэмээх Шаравжамц аваргын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан болно. Сар шинийн баярт зориулсан барилдаанууд 23-наас буюу сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанаар эхэлнэ.

2-р сарын 24-нд “Дашчойлин” хийдийн нэрэмжит "Майдар бурханы авшиг түгээх" аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан 2-р сарын 25-нд Сар шинийн баярт зориулсан өсвөр бөх болон нийтийн монгол шандастаны барилдаан 2-р сарын 26-нд XVII жарны "Алтан унжлагат" хэмээх гал тахиа жилийн Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаанууд тус тус зохиогдох хуваарьтай байна.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?