ХҮҮХДИЙН ӨВЧЛӨЛИЙН ЦОГЦ МЕНЕЖМЕНТИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-02-01  

Эрүүл мэндийн газраас эх хүүхдийн эрүүл мэнд, 0-5 насны хүүхдийн хяналт, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Хүүхдийн өвчлөлийн цогц менежмент”-ийн сургалтыг шинэчлэгдсэн хөтөлбөрийн дагуу Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын Өвөрхангай Арвайхээр орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран  зохион байгууллаа.

Сургалтанд сум, өрхийн багийн эмч, хүүхдийн эмч нийт 55 хүн хамрагдаж мэдлэгээ дээшлүүлж, чадавхижлаа.

Энэ удаагийн сургалтын сургагч багшаар БОЭТ-ийн хүүхдийн эмч Д.Тогтохдулам, М.Үүрцайх, М.Болормаа, С.Батдолгор, “Нарны дөш” өрхийн ЭМТ-ийн дарга, их эмч Т.Ёндондаш, “Түшиг дөлгөөн” өрхийн ЭМТ-ийн дарга, их эмч Ж.Бунджав нар ажиллаж;

-       Нярай хүүхдийн өвчлөл, эмчилгээ

-       Давтан үзлэг, эмчилгээ

-       Хүүхдийн яаралтай тусламж, сэхээн амьдруулалт,

-       Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хөтлөлтөд хийсэн үнэлгээ

-       Алдаа, зөрчил, алдаа зөрчлийн тохиолдол, сургамж

-       0-5 настай хүүхэдтэй ээжүүдэд өгөх зөвлөгөө

зэрэг сэдвүүдээр онол, дадлага хосолсон хэлбэрээр мэдлэг ологлоо.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?