ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛ ГАРГАСАН ТАМИРЧДЫГ ШИЙТГЭЛЭЭ

2017-02-02  

21 аймгийн лигийн аварга шалгаруулах тэмцээний Play Оff цувралын гуравдах тотглолтыг үеэр Дундговь аймгийн багийн тамирчид ёс зүйн зөрчил гаргаж талбай дээр зодолдсон.

Энэ үйлдлийн дараа Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны мэргэжлийн зөвлөл хуралдаж зөрчил гаргасан тамирчдад дараах шийтгэл ногдуулсан байна. Тэмцээний үеэр талбайд зодоон хийсэн Дундговь аймаг, дээд лигийн “Ирвэс”-үүд багийн хамгаалагч Г.Анарыг лигийн тэмцээний журмын дагуу сагсан бөмбөг тоглох эрхийг 1 жилээр хассан байна. Мөн тоглолтын багийн гишүүнээ цохиж зодоон эхлүүлсэн АНУ-ын легонер тамирчин Жеймс Кирксэйг лигийн тэмцээнээс хасах шийдвэр гаргасан байна. Талбайд зохисгүй үйлдэл гаргасан Дундговь аймгийн багийн ахлагч Б.Баярбатыг 500.000 төгрөгөөр торгож, нэг тоглолт өнжүүлэхээр болжээ. Дундговь аймгийн баг нь 21 аймгийн цомын тэмцээнд ерөнхий дасгалжуулагчгүй оролцсон ч амжилттай тоглосоор зүүн бүсийн гуравдугаар байраар Play off-д шалгарч Сүхбаатар аймгийн багтай өрсөлдөж цуврал тоглолтод ялагдсан юм.

 

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?