“Олон улсын жүдо бөхийн холбоо”-оос (IJF) өнгөрсөн оны турш жин тус бүрийнхээ чансааг тэргүүлсэн тамирчдад 50 мянган ам.долларын шагнал хүртээдэг билээ. Өнөө жил Монголын тамирчдаас энэхүү шагналыг 57 кг-д дэлхийн чансааг тэргүүлсэн МУГТ Д.Сумъяа, 48кг-ын дэлхийн чансааны манлай МУГТ М.Уранцэцэг нар энэхүү шагналыг авахаар болсон юм. Та бүхэнд жин бүрийн чансааг тэргүүлсэн тамирчдыг танилцуулъя.
-48кг Мөнхбат Уранцэцэг-Монгол

-52кг Майлинда Келменди - Косово

-57кг Доржсүрэн Сумъяа-Монгол

-63кг Тина Трстеняк-Словени

-70кг Ким Поллинг-Голланд

-78кг Кайла Харрисон-АНУ

+78кг Идалис Ортис-Куба

Эрэгтэй
-60кг Орхан Сафаров-Азербайжан

-66кг Ан Баул-БНСУ

-73кг Рустам Оружов-Азербайжан

-81кг Нагасе Таканори-Япон

-90кг Машу Бакер-Япон

-100кг Елмар Гасимов-Азербайжан

+100кг Тедди Ринер-Франц

О.ДАШНЯМ