ХОВДЫН БАГ БАРУУН БҮСИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОНО

2017-02-04  

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 21 аймгийн лигийн тэмцээний хасагдах шатны тоглолтууд энэ өдрүүдэд үргэлжилж байна.

Баруун бүсээс шалгарсан Д.Мөнхтүвшин ахлагчтай “Ховд Алтайн Аргал” баг О.Цэлмэг ахлагчтай “Хөвсгөл нэг үе” багуудын цувралын дөрөв дэх тоглолт явагдсан юм. Тус тоглолтод “Хөвсгөл нэг үе” баг хожигдох эрхгүй тоглосон. Учир нь тэд цувралд 2:1-ээр ялагдаж байсан юм. Тоглолтын эхлэлийг “Хөвсгөл нэг үе багийн залуус амжилттай тоглож Чой Ру Ри, О.Цэлмэг нар амжилттай тоглож эхний хагасыг онооны давуутай өндөрлүүлсэн.

Тоглолтын хоёрдугаар хагасд Ховдын багийн легонер Аллен Томас, залуу тамирчин Б.Болдбаатар нар гайхалтай тоглолт үзүүлж үндсэн цагт 103:96-аар буулгаж авснаар тэд баруун бүсийн аваргын төлөө ОУХМ Э.Цэвэлдоржоор ахлуулсан “Алтан Дорнод Архангайн дайчид” багтай тоглохоор боллоо. Ховдын багийн төвийн тоглогч П.Болортулга энэ өдөр хамгаалалт довтолгоонд жигдхэн сайн тоглолт үзүүлж багаа хожилд хүрэхэд том нөлөө үзүүлсэн. Мөн тэд торгуулийн шидэлт 34 шидэж 28-ыг нь амжилттай болгосон байна.

Тоглолтын өмнө Хөвсгөл нэг үе багийн хамгаалагч Г.Чинбатад МҮСБХ-оос улирлын шилдэг хамгаалан тоглогчийн шагналыг гардуулсан. Тэрээр энэ улиралд 10,7 оноо, 9,1 самбараас бөмбөг авалт, 2,5 хаалт дунджилж байсан юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?