ХАМГИЙН ӨНДӨР ОРЛОГОТОЙ ТАМИРЧИН КРИСТИАНО РОНАЛДО

2017-02-04  

“Forbes” сэтгүүлээс өнгөрсөн оны хамгийн өндөр орлоготой 100 тамирчныг тодруулжээ. Тус сэтгүүл нь тамирчдын цалин, рекламын орлого зэргийг тооцож жагсаалтыг гаргадаг юм. Энэхүү жагсаалтыг өнөө цагийн хөлбөмбөгийн хамгийн шилдэг тамирчид болох “Реал Мадрид” клубийн лидэр Кристиано Роналдо, “Барселона” клубийн Аргентин довтлогч Лионель Месси нар тэргүүлжээ. К.Роналдогийн 2016 оны цалин нь 56 сая ам.доллар байсан бол рекламаас 32 саяыг олжээ.

Харин Мессигийн цалин нь 53 сая ам.доллар байсан бол рекламнаас 28 сая ам.долларын ашиг олсон аж.

Жагсаалтын гуравдугаар байрт “NBA” –ын “Кливланд Кавалерс” багийн хамгаалагч Леброн Жеймс 77.2 сая ам.долларын орлогоор бичигдсэн байна.

2016 онд хамгийн өндөр орлого олсон 10 тамирчин

1. Криштиано Роналдо (хөлбөмбөг “Реалмадрид”) – 88 сая ам.доллар

2. Лионель Месси (хөлбөмбөг”Барселона”) – 82 сая ам.доллар

3. Леброн Жеймс (сагсан бөмбөг “Кливланд Кавалерс” ) – 77.2 сая ам.доллар

4. Рожер Федерер (теннис) – 67,8 сая ам.доллар

5. Кевин Дюрант (сагсан бөмбөг “Голден Стэт Уариорс”) – 56.2 сая ам.доллар

6. Новак Жокович (теннис) – 55.8 сая ам.доллар

7. Сэм Ньютон (америк хөлбөмбөг) – 53.1 сая ам.доллар

8. Фил Микельсон (гольф) – 52.9 сая ам.доллар

9. Жордан Шпиц (гольф) – 52.8 сая ам.доллар

10. Коби Брайнт (сагсан бөмбөг, зодог тайлсан ) – 50 сая ам.долларын орлоготой юм байна. 

 

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?