Хөлбөмбөгчний замналдаа Английн “Уэстхэм”, “Челси”, Манчестр сити, Амеркийн Нью-Иорк зэрэг клубуудад тоглож байсан шилдэг хагас хамгаалагч Фрэнк Лампард зодог тайллаа. Тэрээр энэ тухайгаа цахим хуудсаараа нийтэд зарласан бөгөөд “дасгалжуулагчийн ур чадварт суралцах боломж олгосон хөлбөмбөгийн холбоонд баярлалаа” гэж хэлжээ.
Фрэнк Лампард клубийн түвшинд 913 тоглолтод оролцож 274 гоол, Английн шигшээ багт 106 тоглолтод оролцож 29 гоол оруулсан юм. Мөн тамирчны 21 жилийн замналдаа
• Аваргуудын лиг 1
• Европа лигид 1 •
Английн примьэр лигид 3
• FA cup (холбооны цом) 4 удаа түрүүлж байсан юм.
О.ДАШНЯМ