ОЮУТНЫ “УНИВЕРСАД” ИХ НААДАМ БОЛНО

2017-02-05  

Монгол Улсын “Биеийн тамир спортын” тухай хуулийн дагуу Засгийн газраас дөрвөн жилд нэг удаа спортын их наадмыг зохион байгуулдаг билээ. Энэ онд оюутны спортын “Универсиад” IV их наадмыг үе шаттайгаар зохион байгуулахаар босон байна.

Монголын Оюутны спортын “Универсиад” их наадмыг 2005, 2009, 2013 онуудад Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор спортын 14-18 төрлөөр зохион байгуулж байсан юм. Улмаар улсын хэмжээнд болон гадаадын 120 гаруй их, дээд сургуульд суралцаж буй 70 гаруй мянган оюутан залуусыг хамруулан гурван үе шаттай амжилттай зохион байгуулсан байсан билээ.

Улсаас ийнхүү оюутны биеийн тамир, спортод анхааран ажиллаж байгаагийн үр дүнд оюутан, залуусын спортоор хичээллэх идэвх нэмэгдэн, тэмцээн, наадамд оролцогчдын тоо, чанар жилээс жилд нэмэгдэж байгаа юм. Та бүхэнд “Универсад-2017” наадмын спортын төрлүүдийг танилцуулъя.

Үндсэн 10 төрөл

1. Аэробек 6. Сагсанбөмбөг 2. Волейбол 7. Волейбол 3. Гандбол 8. Хөнгөн атлетик 4. Жүдо бөх 9. Шатар 5. Модон бөмбөг 10. Ширээний теннис

Сонгох төрөл

1. Тэшүүр 2. Цана байх ажээ.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?