"Талх чихэр" компанийн нэрэмжит "Атар" хэвийн боовны баярт зориулсан аймаг цэргийн цолтой бөхийн барилдаан 12 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн барилдаанд аймаг цэргийн цолтой 256 бөх зодоглосон бөгөөд сумын цолтой бөх багтаагүй юм.
Барилдаанд Сүхбаатар аймгийн харьяат аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлж, Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, Налайх дүүргийн бөх аймгийн хурц арслан Ц.Бямба-Очир үзүүрлэлээ. Их шөвөгт Завхан аймгийн Баянтэс сумын харьяат аймгийн арслан Ш.Пүрэвгарьд, Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн арслан Ц.Мөнхбаяр нар үлдсэн.
Барилдаан нэгийн даваанаасаа л өрсөлдөөнтэй болж Завхан аймгийн хурц арслан Т.Баттөмөр Дундговь аймгийн начин Мөнхтулгад, Булган аймгийн арслан Д.Амаржаргал Увс аймгийн начин Э.Лхамхүүд, Төв аймгийн арслан Ж.Мөнгөн аймгийн начин И.Мандахад, Төв аймгийн арслан Г.Ганжад Булган аймгийн начин Э.Сумьяабатад тус бүр өвдөг шороодсон.
Энэ барилдааны 2014 оны түрүү бөх Ховд аймгийн арслан О.Хангай хоёрын даваанд Архангай аймгийн начин О.Мөнх-Эрдэнэд унаж бөх сонирхогчдын таавар будлиулсан. Мөн дээгүүр барилдах тааварт нэрлэгдэж байсан Баянхонгор аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү, Архангай аймгийн арслан М.Бадарч нар гурвын даваанд аймгийн арслан Ц.Цогт-Эрдэнэ, аймгийн харцага Ш.Чинтулга нарт өвдөг шороодсон юм. Та бүхэнд барилдааны дүйзийг хүргэе.
Дөрвийн даваа
1. Б.Номиндалай а.х.а –Ч.Мөнхтогтох а.н
2. Ш.Мөнгөнбаатар а.х.а–О.Мөнх-Эрдэнэ а.н
3. Ц.Бямба-Очир а.х.а–Ө.Батзул а.х
4. Н.Золбоо а.х.а–Ш.Чинтулга а.х
5. Д.Тангад а.х.а –Д.Пүрэвдорж а.х
6. С.Ариунбилэг а.х.а –Э.Энх-Амгалан а.з
7. О.Гантулга а.х.а –Б.Түмэндэмбэрэл а.з
8. Б.Серик а.а–Л.Батсайхан а.з
9. Б.Хашбат а.а –Ч.Эрдэнэсайхан а.з
10. Б.Бат-Эрдэнэ а.а –Г. Ганбаатар а.а
11. Б.Тайван а.а –Цэ.Мөнхбаяр а.а
12. Б.Ганбаатар а.а –Ц.Цогт-Эрдэнэ а.а
13. Б.Гантөмөр а.а –Ш.Пүрэвгарьд а.а
14. Т.Бэгзсүрэн а.а –М.Еркебулан а.а
15. П.Мөнхбат а.а–Х.Оргилболд а.а
Тавын даваа
1. Ш.Мөнгөнбаатар а.х.а–М.Еркебулан а.а
2. Ц.Бямба-Очир а.х.а –Ч.Мөнхтогтох а.н
3. Н.Золбоо а.х.а–Э.Энх-Амгалан а.х
4. Д.Тангад а.х.а–Х.Оргилболд а.а
5. Б.Серик а.а –Ц.Цогт-Эрдэнэ а.а
6. П.Мөнхбат а.а –Ш.Пүрэвгарьд а.а
7. Цэ.Мөнхбаяр а.а -Г.Ганбаатар а.а
8. Ч.Эрдэнэсайхан а.з –Б.Түмэндэмбэрэл а.з
Зургаагийн даваа
1. Ш.Мөнгөнбаатар а.х.а–Ц.Цогт-Эрдэнэ а.а
2. Ц.Бямба-Очир а.х.а–Д.Тангад а.а
3. Н.Золбоо а.х.а –Ш.Пүрэвгарьд а.а
4. Цэ.Мөнхбаяр а.а–Б.Түмэндэмбэрэл а.з
Долоогийн даваа
1. Ш.Мөнгөнбаатар а.х.а–Ш.Пүрэвгарьд а.а
2. Ц.Бямба-Очир а.х.а–Цэ.Мөнхбаяр а.а
Наймын даваа
1. Ш.Мөнгөнбаатар а.х.а–Ц.Бямба-Очир а.х.а /түрүүлсэн/ /үзүүрлэсэн/
О.ДАШНЯМ