АРХИ ТАМХИ ҮР УДАМД ХОРТОЙ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЖ БАЙНА

2017-02-07  

 

Монголчууд бидний ядуураад байдаг нэг шалтгаан архи тамхины хор биед болон нийгэмд хүчтэй нөлөөлөөд байна. Нийгмийн энэ хорт нөлөө энгийн үзэгдэл мэт болсноос бага наснаасаа эхэлж архи ууж, тамхи татах хэвийн үзэгдэл болсон. Багш сурган хүмүүжүүлэгч нар, нийгмийн эрүүл мэндийнхэн, улаан загалмайн төлөөлөгчид, эмч мэргэжилтнүүдийн зөвлөгөө сурталчилгаанууд нүд, чихний гадуур өнгөрч дөжирсон нийгэм боллоо. Хууль гаргаад нэмэргүй, хэрэгжүүлэх ухамсар хаалттай. Ахуйн соёл, суурь боловсрол, эрүүл амьдрах ухааны талаар ярилтгүй боллоо.

Үүний хор уршгаар элэгний хатуурал, уушгины хавдраар өвчлөх хэрээс хэтэрлээ. Эрчүүдэд их тохиолдох өвчлөл эмэгтэйчүүдийг адилхан хамрах боллоо. Эмэгтэйчүүдийн 30% нь уушгины, хөхний, болон бамбайн булчирхайн, өндгөвч умай, ходоодны хавдарт нэрвэгдэж байна.

Хүүхдүүд ухаан санааны хомсдол сааталтай төрж, томчууд нь сэтгэцийн хямралд орж, дотоод шүүрлийн болон зүрх судасны архагшсан өвчтэй хүүхэд төрөх нь олширлоо. Энэ нь архи тамхины хор нөлөө удмын санд хүчтэй нөлөөлж байна. Охидуудад өндгөвчийн дутуу хөгжил, үйл ажиллагааны дутагдал дотоод шүүрлийн хямралаас болж өнчин тархины хавдар их байна. Өвчлөлд нэг өрхийн нэг гишүүн нэрвэгдэхэд тэр гэр бүлийн зарлага ихсэж нэрмээс болоод байна. Өөрсдийн эрүүл мэнддээ хайхрамжгүй байх, хорт зуршилтай байх, өөрийн болон гэр бүлийн санхүүгийн асуудалд муу нөлөөтэй. Гэр бүлийн амьдралаа уруудуулах шатанд хүргэдэг. Нэг ширхэг тамхи нэг ширхэг тоосгоны үнэ адил гэсэн жишиг гарчээ.

Тэгвэл Та өдөрт 20 ширхэг тамхи татсанаас 20 ширхэг тоосго ав тун удахгүй байшин барих тоосго цугларах тооцоо гарна. Өөрсдийн тансаг хэрэглээнээс хүүхдүүдийн хөдөлгөөн хязгаарлагдах, бодисын солилцооны алдагдал ихээхэн илэрч, суралцах идэвх сонирхол буурсан залхуу хойрогшил ихэслээ. Тиймээс хүүхдүүдэд ямар нэг мэдлэг эзэмшүүлэх сургалт бус харин мэдлэгийг оюун ухаандаа боловсруулах, шинэ санааг урлах чадвар, дадал эзэмшүүлэх сургалт хэрэгтэй.

Анги хамт олны сэтгэхүйг хөгжүүлэхэд чиглэсэн хөдөлгөөнт тоглоом теннис, бүжиг, хөгжмийн, хөзөр, даам шатрын ур чадвар ухаан шаардсан тоглоомд оролцуулж байж нийгмийн оюунлаг ухамсар сэргэнэ.

Эцэг эхчүүд, эмээ өвөө нар өөрсдийн ирээдүйд анхаарал маш их хандуулж, өөрсдийн сайхан амьдралын ирээдүй болсон хүүхдийг хамгаалж, ямар нэгэн хүчирхийлэл, хэрүүл маргаан, сэтгэцийн хямралаас хүүхдийг хол байлгах нь Та бүхний үүрэг болно.

 

 

Б.БАТ-ОРГИЛ​​​​​​​ ХҮНИЙ ИХ ЭМЧ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?