ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ 21 АЙМГИЙГ ДЭМЖИН АЖИЛЛАДАГ

2017-02-07  

Элэгний С вирусийг эмчлэх “Харвони” эмийн нэг курсийн өртөг нь дэлхийн зах зээл дээр 94 мянган ам.доллар бөгөөд манай улсын хувьд “Хүртээмж” төслийн хүрээнд АНУ-ын “Гилеад Сайнс” компаниас 900 ам.долларын, мөн ийм нэршлээр БНЭУ-ын 4 үйлдвэрлэгчээс нэг сарын хэрэглээний эмийг 150-250 ам.долларын өртөгтэйгөөр авч байгаа юм.

Харин 2016 оны 12 дугаар сараас эхлэн Засгийн газрын шийдвэрийн дагуу уг эмийг худалдан авахад Эрүүл мэндийн даатгалын сангаас сарын хэрэглээ тутмаас 210 мянган төгрөг, 3 сар буюу нэг курс эмчилгээний эмийн өртөг нийт 630 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байна. АНУ-ын “Глеад Сайнс” компанийн элэгний С вирусийг эмчлэх “Харвони” эмийн нэг сарын хэрэглээний өртөг 400$ үнэтэй байсныг 300$ болгон үнийг бууруулж, хүртээмжийг нь нэмэгдүүлсэн.

Судалгаагаар манай улсад гепатит С вирусийн идэвхтэй халдвартай 130 мянга орчим, нэн тэргүүн ээлжид эмчилгээнд хамруулах шаардлагатай 52.5 мянган иргэн байдаг байна. Мөн элэгний вирусийн архаг халдвартай 400 гаруй хүн байна гэсэн судалгаа бий.

Архангай аймгийн хувьд Эрүүл мэндийн газраас “Элэгний эмгэггүй Архангай” төслийг боловсруулж 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт хүргүүлсэн.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд нутгийнхаа иргэдийн төлөө хүсэлтийг нь харгалзан үзэж, тэдний ирүүлсэн төслийг дэмжин ажилласан юм.

Улмаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг АНУ-ын “Гилеад Сайнс” компанитай холбоо тогтоож, элэгний С вирусийн 3000 ширхэг эмийг буцалтгүй тусламжаар авах боломжтой болсон тул 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Эрүүл мэндийн сайдад хүсэлтээ уламжилсан билээ.

Үүнийг Засгийн газар дэмжиж “Харвони” эмийн гаалийн болон НӨАТ-ийн татварыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон юм.

Үүнээс өмнө ЭМЯ-аас “Оном сан” ТББ-д “IDIS” олон улсын байгууллагаас буцалтгүй тусламжаар 50 иргэнд үнэ төлбөргүй олгох хепатитын С вирусийг эмчлэх “Викира Пак” 300 хайрцаг эмийг импортлох лиценз олгож, гаалийн болон НӨАТ-өөс чөлөөлөх тал дээр дэмжлэг үзүүлж өгөх тухай Сангийн яаманд албан тоот хүргүүлсэн болно.

Холбогдох албан бичгийг хавсралтаар оруулав.

 

Эх сурвалж : ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?