ЧӨЛӨӨТИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН “ДЭЛХИЙН ЦОМ”-Д МОНГОЛЫН БАГ ОРНО

2017-02-07  

Чөлөөт бөхийн эрэгтэй багуудын "Дэлхийн цом"-ын шалгаруулах тэмцээн энэ сарын 16-17-ны өдрүүдэд Ираны Керманшах хотод болно. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос зохион явуулах тус тэмцээнд дэлхийн шилдэг найман баг урилгаар оролцдог бөгөөд үүнд Монголын тамирчид уригдсан юм.

Энэ жилийн тэмцээнд Иран, Азербайжан, АНУ, Гүрж, ОХУ, Турк, Энэтхэг улсын баг оролцоно. Тэмцээнд түрүүлсэн баг 25 мянган ам.доллар, хоёрдугаар байрт шалгарсан баг 15, гуравдугаар байрт шалгарсан баг 10 мянган ам.долларын шагнал хүртэнэ.

Монголын шигшээ баг “Б” хэсэгт Иран, Турк, Энэтхэг улсын багуудтай хамт орсон бол “А” хэсэгт Азербайжан, АНУ, Гүрж, ОХУ-ын баг багтсан. “Дэлхийн Цом” тэмцээн 1973 оноос зохиогдож эхэлсэн бөгөөд манай улс тус тэмцээнд 1975 онд 4 орон ороход дэд байрт, 1981 онд 4 улсаас гуравт, 1986 онд 6 улсаас дөрөвдүгээр байр, 1987 онд Монгол Улсад зохиогдоход 6 улсаас дэд байрт, 2002 онд 6 улсаас дөрөвдүгээр байрт орж байсан юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?