ДОПИНГГҮЙ МОНГОЛ БӨХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

2017-02-08  

Монголын үндэсний бөхийн холбооноос наадмаас бусад үед бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авах зорилготой “Допинггүй монгол бөх” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус ажын хүрээнд наадмаас допингийн шинжилгээ авах болсонтой холбогдуулан шинжилгээнд хамруулах шаардлагатай гэж үзэж байгаа бөхчүүдийг сонгох зорилгоор бөхчүүдээс нууцаар санал авч эхэллээ.

Эхний ээлжинд Архангай аймгийн “Бөх билигт дэвжээ” болон “Алдар” спорт хороо,”Ховд” дэвжээ “Хилчин” спорт хороо Говь-Алтай, Увс, Өмнөговь, Хөвсгөл, Их шавь дэвжээнд бэлтгэл хийж буй 300 орчим бөхчүүдээс санал авсан байна.

Энэхүү ажилд бөх сонирхогч хэн бүхэнд нээллттэй бөгөөд энэ сарын 12-нд “Бөхийн өргөөнд” болох “Их монгол” Шаравцамц аваргын 140 жилийн барилдааны үеэр үзэгчдээс санал хураалт авна. Санал хураалтад тэргүүлсэн бөхчүүдээс допингийн шинжилгээнд хамруулах юм. Мөн энэ хөтөлбөрийн хүрээнд “Допинггүй Монгол бөхийн төлөө хамтдаа” хандивийн аянг МҮБХ-оос зарлаад байгаа байна.


 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?