“ХҮҮХДИЙН ЭРЭМБЭЛЭН АНГИЛАЛТ, ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ” ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

2017-02-08  

“Хүүхдийн эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж” сэдэвт сургалтыг Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын дарга Л.Эрдэнэчулуун, Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Ерөнхий захирал Ш.Энхтөр, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга Л.Төмөрбаатар нараар батлуулсан удирдамжийн дагуу  НМХГ, ЭХЭМҮТ, НЭМГ хамтран, ЭХЭМҮТ-д амжилттай зохион байгуулан явууллаа.

Тус сургалтанд Нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй 142 Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, өрхийн эмч нар, 9 дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн ерөнхий мэргэжилтэн нар, дүүргийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ хариуцсан хүүхдийн эмч нар бүхий нийт 310 хүн хамрагдлаа.

Тус сургалт нь өрхийн эмч нарын хүүхдийн эрэмбэлэн ангилах, яаралтай тусламж үзүүлэх мэдлэг, ур чадварыг сайжруулах, түүнчлэн ЭХЭМҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын албаны “Алдааны сан”-д бүртгэгдсэн хүүхдийн практикт элбэг тохиолдож буй хүүхдийн эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж үйлчилгээтэй холбоотой “гадаад алдаа”-ны мэдээлэлтэй танилцах, бусдын алдаанаас суралцах орчин бүрдүүлэх зорилготойгоор зохион байгуулагдав.

Сургалтын нээлтийг НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга н.Цэнд-Аюуш удирдан явуулав.

Сургалтын нээлтэнд ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн газрын дарга н.Мөнхдэлгэр нар хэлсэн үгэндээ өрхийн эмч нарын хүүхдийн эрэмбэлэн ангилах, яаралтай тусламж үзүүлэх мэдлэг, ур чадвар сайн байснаар хүүхдийн эндэгдэл буурахын чухлыг онцлон тэмдэглээд, энэ сургалт нь багийн үйл ажиллагааг харуулж НМХГ, ЭХЭМҮТ, НЭМГ хамран зохион байгуулж байгааг дурдаад, сургалтанд амжилт хүссэн.

Сургалтын хөтөлбөрийн дагуу “Хүүхдийнэрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж”сэдэвтонолын мэдээлэл,ЭХЭМҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын албаны “Алдааны сан”-д бүртгэгдсэн хүүхдийн эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламжтай холбоотой олонтаа тохиолдож буй “гадаад алдаа”-ны мэдээлэл, Амьсгалын замын цочмог халдварын үеийн эмийн зохистой хэрэглээний мэдээлэл тус тус хийгдэж,ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн Яаралтай тусламжийн тасгийн хамт олны оролцон тоглосон эмэнд хордож эндсэн хүүхдийн түүхээс сэдэвчилсэн жүжигчилсэн видео кино, Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн хамт олны оролцон тоглосон хүүхдийн сэхээн амьдруулалтын явцад гарсан алдааны жүжигчилсэн богино хэмжээний видео кино /2 кино/-г үзүүлж, тайлбарлан,ярилцав.

Түүнчлэн Хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн хамт олон оролцогсдод тус тасгийн үндсэн үйл ажиллагаа, зүрх амьсгалын сэхээн амьдруулалтын бэлэн байдал, хүүхдэд эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж үзүүлж буй бодит үйл ажиллагааг тус тус танилцуулан, бичил ярилцлага хийв.

Сургалтын төгсгөлд хүүхдийн эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замын талаар ярилцлага явагдлаа.

НМХГ-ын эмчилгээ, чанарын хяналтын ахлах байцаагч Б.Байгалмаа сургалтын үйл ажиллагааг хааж хэлсэн үгэндээ сургалт нь хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтэн хүн нэг бүрийн мэдэж байх сэдвээр хийгдэж байгаа, өвчлөл, ачаалал нэмэгдсэн үед хүүхдэд чанартай тусламж үзүүлэхэд богино хугацаанд эрэмбэлэн ангилахын ач холбогдлыг дурдаад, эмнэлгүүдийн Чанарын албанд бүртгэгдсэн “гадаад алдаа”-г эрэмбэлэн ангилж, тэдгээрт дүн шинжилгээ хийж, алдааг давтуулахгүйн тулд бусдын алдаанаас суралцах орчин бүрдүүлэн ажиллаж байхын чухлыг цохон тэмдэглэв.

Цаг үеэ олсон чухал сэдвээр, шинэлэг байдлаар сургалт хийгдсэнд оролцогсод талархлаа илэрхийлсэн ба сургалт тавьсан зорилгодоо хүрч, амжилттай зохион байгуулагдлаа.

 

 

ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ,СОЁЛЫН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?