ПОЛ ПИРС ЗОДОГ ТАЙЛЛАА

2017-02-09  

Замналынхаа оргил үеийг “Бостон Селтикс” багт өнгөрөөсөн “Лос Анжелес Клипперс”-ийн довтлогч Пол Пирс зодог тайллаа.

Тэрээр сүүлийн тоглолтоо “Бостон Селтикс” багийн талбайд хийсэн юм. Энэ талаар Пол Пирс “Энэ бол хайраа илэрхийлэх арга байсан. Би Кобе Брайант шиг үдэлтийн аялан тоглолт хийж, цэнгэлдэх болгонд шоу хийгээгүй, энэ бол миний “Селтикс”-тээ, лигтээ баяртай гэж хэлж байгаа сүүлийн үг минь юм шүү. 18 жилийн тэртээ 1999 оны хоёрдугаар сарын 5-нд миний спортын замнал эхэлж байсан бол, 2017 оны хоёрдугаар сарын 5-нд би зодгоо тайллаа” хэмээн ярьсан юм.

Тэрээр спортын карерийнхаа ихэнх цагийг буюу 15 жилийг Бостон Селтикс багийн хамт өнгөрөөж NBA-ын аварга цолыг 2 удаа хүртэж байсан билээ.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?