ОХИДЫН ӨСВӨРИЙН БАГ ХОНКОНГИЙГ ЗОРИЛОО

2017-02-09  

Монголын хөлбөмбөгийн 14 хүртэлх насны охидын шигшээ баг Хонконг улсын “Жокэй клубийн нэрэмжит тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо. Тус тэмцээнд Монгол, Хонгконг, Тайланд, Лаос гэсэн дөрвөн улсын 14 хүртэлх насны охидын шигшээ баг оролцох юм. Монголын шигшээ баг эхний тоглолтоо Тайландын багтай 9 -нд, хоёр дахь тоглолтоо 11-нд Лаосын багтай хийх бол сүүлийн тоглолтоо зохион байгуулагч Хонконгийн шигшээ багтай 13-ны өдөр хийнэ.

Охидын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Япон улсын мэргэжилтэн Ики Ёоүжү ажиллаж байгаа юм. Тэмцээнд оролцох тамирчдыг Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар амжилт хүсээд гаргаж өглөө.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?