Чөлөөт бөхийн эрэгтэй багуудын 2017 оны “Дэлхийн Цом”-ын тэмцээн энэ сарын 16, 17-ны өдрүүдэд Ираны Керманшах хотод болно. Тус тэмцээнд Дэлхийн шилдэг найман баг урилгаар оролцдог юм. Энэ удаа Монгол, АНУ, ОХУ, Иран, Турк, Гүрж, Энэтхэг, Азербайжан улсын багууд оролцохоор болсон.
Монгол Улсаас 57 кг-д ОУХМ С.Батболд, З.Занабазар, 61 кг-д гавьяат тамирчин Э.Ням-Очир, ОУХМ Т.Тулга 65 кг-д ОУХМ Б.Батмагнай, 70 кг-д МУГТ Г.Мандахнаран 74 кг-д ОУХМ Б.Анхбаяр 86 кг-д ОУХМ П.Өнөрбат 97 кг-д СМ Ө.Батзул 125 кг-д ОУХМ Н.Золбоо нар оролцохоор болсон байна. Шигшээ багийн тамирчид энэ сарын 10-нд Иран улсыг зорино.
О.ДАШНЯМ