ЯВУУЛЫН БАГ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА

2017-02-09  

Дорнод аймгийн өвөлжилт хүндэрсэн, зудын гамшгийн нөхцөлд өвөлжиж буй зорилтот бүлгийн иргэдэд төрөлжсөн мэргэжлийн эмч нарын тусламж үйлчилгээг үзүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах зорилгоор аймгийн Засаг даргын захирамж  гарсан байна.

Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн газар, ХХҮХ, ЭМНДХ-ийн мэргэжилтнүүд болон Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн төрөлжсөн мэргэжлийн эмч нар /дотор, шүд, эмэгтэйчүүд, хүүхэд/-ын баг хөдөөгийн 13 сумын төв, сумын төвөөс алслагдсан айл өрх мөн аймгийн төвийн алслагдсан иргэдэд хүрч үйлчлэхээр 1 дүгээр сарын 29-ний өдрөөс ажиллаж эхлээд байна.

Ажиллах хугацаандаа байгууллага бүрийн мэргэжилтнүүд тус тусын чиглэлээр үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаа бөгөөд эрүүл мэндийн чиглэлээр зорилтот иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх, нөхцөл байдалтай танилцах, өрхийн хэрэгцээнд шаардлагатай эмийн сангаар хангах, зудын болон гамшгийн үеийн сэтгэл зүйн тусламж үзүүлж, соён гэгээрүүлэх, сумдын ЕБС, цэцэрлэгийн хүүхдийн амны хөндийг эмчлэн, эрүүлжүүлэх, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдалд хяналт хийж, зөвлөн туслах үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм.

Одоогийн байдлаар Цагаан-Овоо, Баян-Уул, Сэргэлэн сумдад ажиллаж  991 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлснээс 276 нь алслагдсан багийн зорилтот хүн ам байна.

Цаашид бүх сумдад хуваарийн дагуу ажиллана.

 

Эх сурвалж : ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?