13 ЖУДОЧ ПАРИСАД ЗОДОГЛОНО

2017-02-10  

Ирэх амралтын өдрүүдэд Францын Парис хотноо “Олон улсын жудо бөхийн холбоо”-ноос зохион байгуулдаг “Их дуулга” тэмцээн болно. Тус тэмцээнд Монгол Улсаас 19 тамирчны бүрэлдэхүүнтэй баг оролцох төлөвлөгөөтэй байсан ч 13 тамирчин оролцохоор болжээ.

Энэ оны анхны “Их дуулга” тэмцээнд 60 орны эрэгтэй 270, эмэгтэй 161 нийт 431 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Монголын багийн дасгалжуулагчаар МУГД Х.Эрдэнэт- Од ажиллах юм. Та бүхэнд Парисыг зорих Монголын жудочдын бүрэлдэхүүнийг танилцуулж байна.

Эрэгтэй :

• 60 кг - Б. Амартүвшин, Ж. Амарболд

• 66 кг - Г. Хэрлэн, Б. Эрхэмбаяр

• 73 кг - Н. Хадбаатар

• 81 кг - Н. Дагвасүрэн

• 90 кг - Г. Алтанбагана

Эмэгтэй :

• 48 кг - М. Уранцэцэг

• 52 кг - Л. Сосорбарам

• 63 кг - Б. Мөнгөнчимэг, Б. Ганхайч

• +78 кг - О.Жавзмаа, Э. Гандиймаа нар өрсөлдөнө.

Энэхүү тэмцээн нь ОУЖХ-оос гаргасан шинэ дүрмийн дагуу зохиогдоно.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?