Б.ГАНЗОРИГИЙН ЦОЛЫГ ХУРААЖ, Б.БААТАРЦОЛЫН БАРИЛДАХ ЭРХИЙГ ХАСАВ

2017-02-10  

Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын Хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадамд тав давж улсын начин цол хүртсэн Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат Б.Баатарцол, Увс аймгийн Тэс сумын Б.Ганзориг нараас сэргээш илэрсэн билээ.

Энэ өдөр үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс хуралдаж Баян-Өлгий аймгийн харъяат Батчулуун Баатарцолын барилдах эрхийг нэг жилээр хасч, Увс аймгийн харьяат Бадрах овогтой Ганзоригийн цолыг хураах шийдвэр гаргасан юм. Ингэснээр Б.Баатарцол, Б.Ганзориг нарт наадмын тавын даваанд өвдөг шороодсон Улсын харцага Ө.Даваабаатар, Улсын арслан Б.Ганбат нар чимэг нэмж байна.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ИРГЭН:ЗӨВ ШҮҮ 2017-02-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?