ХҮНИЙ ТАРХИНЫ СОНИРХОЛТОЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА

2017-02-11  

"Духны өмнөд атираа-нд байрлах зан төрөхийн, ой тогтоолтын болон танин мэдэх чадварын үйл ажиллагаанд нөлөө үзүүлдэг.

Сайн тал. Хүүхдийг хайрлаж, ямар нэгэн сэтгэцийн цочролгүй өсгөхөд хүнийг өрөвдөх, хайрлах, хүнд туслах эрхэм зорилготой энэрэнгүй, ухаалаг хүн болж төлөвшдөг.

Муу тал. Хүний шилжилтийн насны эхлэл, өсвөр насанд духны хэсэгт даарах, хөнгөн гэмтэл авах, юм мөргөх, алгадах, няслах зэрэгт ихээхэн цочрол духны бор хальсанд үүсч, үүнээс болж хүний зан араншин өөрчлөгдөж, цочмог ууртай, элдэв гаж хэллэгт амархан суралцаж, өөрийгөө төвийлгөн ухаалаг, хүч чадалтай гэх хийсвэр сэтгэлгээ илүү хөгждөг байна. Иймээс гэнэт уурладаг элдэв бүдүүлэг үг хэлэх, хараал тавих өөрийгөө ихээхэн үүрэг рольтой хүн гэсэн дүрд тоглох нь нэгэн насны дагалдах зан төлөв болно. Өөрийгөө итгэл үнэмшлээр засах, бясалгалд явах, гэр бүлийн бусад гишүүдийн нөлөөгөөр засардаг байна.

Хөдөлгөөний өмнөх төв атираа”-нд Санаа зорилго, үйл ажиллагааны уялдаа, хөдөлгөөний зорилгыг удирдана.

Сайн тал. Хүүхэд төрсөн цагаас эхэлж ямар нэгэн болзолт, болзолт бус хариу урвалжид энэ атирааны хөгжилт боловсронгуй болж, улмаар хүүхдийн хөдөлгөөний тэнцвэрт байдал хөдөлгөөний эвслийг бүрдүүлдэг. Шилжилтийн наснаас өмнө хөдөлгөөнт дасгал, уран нугаралт, гимнастикийн спорт, циркийн бие бялдрын үзүүлэлтийн болон балет, бүжигчдийг бэлдэхэд чухал үүрэгтэй. Хамт олны дунд биеэ авч явах хяналтыг сайтар тогтоодог.

Муу тал. Хүүхдийн төрөлтийн хүндрэл, төрөлхийн тулгуур эрхтний өөрчлөлт, нүүрний мэнгэ болон царайны өөрчлөлт, хүүхдийн зулай битүүрэхгүй удах, жиндэх, ханиад хүрэх, гэмтэл авах, хүүхдийг өлгийдөх уяатай байлгах, албадмал байдал байлгах зэргээс хүүхдийн хөдөлгөөний хоцрогдол илэрч, гар хөл салганах болзолт бус хариу урвалж ихтэй, хөдөлгөөний эвсэл буруугаас сэтгэцийн цочролд үе үе орж, духны атираатай хавсарсан зан төрөхийн өөрчлөлт гаргадаг. 

“Хөдөлгөөний төв атираа”–нд Булчин шөрмөсний хөдөлгөөн уян хатан чанар, цусны болон тунгалагийн эргэлтийг удирдана.

Сайн тал. Хөдөлгөөний өмнөх төвийн үйл ажиллагааны чадавхийг үнэлж боловсруулалт хийж тогтворжуулах үйл ажиллагааг удирдана. Ингэснээр хүний идэвх зүтгэлийн дааврыг ихээр боловсруулж гарамгай амжилтанд хүргэх, хатан зоригийг бий болгоно. Хүнд зовлон шаналал, өвчнөөс өөрийн чин эрмэлзлээр аврагдах ихээхэн нөөц бололцоог ундруулдаг.

Муу тал. Энэ төв хоол тэжээлийн хомсдолыг маш их мэдэрдэг. Хоол тэжээлийн хомсдолоос ховдоглох, залхуурах, чин зориг эрмэлзэлгүй, биеэ оторлох, үнэгэн зальтай, хувиа бодох үзэл бүрэлддэг. Ямарч сэтгэлийн хат үгүй болох нөхцөл бүрдүүлдэг.

“Мэдрэхүйн нэмэгдэл төв атираа”-нд  Хүний уураг тархины танин мэдэхүйн эхлэл үндэс болдог.

Сайн тал. Хүмүүжих суурь боловсролыг гэр ахуйгаас, эцэг эх сурган хүмүүжүүлэгч нарыг тоть шиг дуурайн хэлж, аяалдан дагаж, тэдний үзэл бодлыг гүнээ шингээж хүмүүждэг. Сэтгэх хурд, мэдрэмжийг хөгжүүлдэг. Бичгийн болон уран зургийн, оюун ухааны хурдац, ухаан хөгжүүлэх тоглоом, шинжлэх ухаанч болгодог.

Муу тал. Ой ухааны хурдацыг хөгжүүлэхийн зэрэгцээ ихээхэн том зорилго, шунал, атаархлыг ихээр төрүүлж, хүний мөс чанараа алдаж, эд хөрөнгөнд шунахайрах эргэж буцалтгүй замд оруулдаг. Хүн төлөө болон нийгэмдээ ихээхэн бүтээлч байх чанар урвуугаар ашиглагдах сэтгэхүйг төрүүлдэг. Өмнөх гурван атирааны муу талыг дэвэргэн хөгжүүлдэг.

“Харааны нэмэгдэл төв атираа”-нд Харааны мэдрэхүйгээр дамжиж орчны танин мэдэхүй бусад тархины атираанд мэдээлэл дамжуулж дүн шинжилгээ хийлгэж, харааны ой тогтоолтыг төлөвшүүлдэг.

Сайн тал. Хүний нийгэмд харилцах харьцаа хүний сэтгэлийн хөдөлгөөнийг анзаарч өөрийн сэтгэлийн хөдөлгөөний илэрхийллийг гаргах удирдлага болдог. Ертөнцийн гоо сайхны мэдрэмжийг мэдэрч сэтгэл санааны тайвшрал, уран сэтгэмжийг төрүүлэх, осол аваар, үхэл хагацал гамшгийн мэдээлэлийг боловсруулж, өөрийгөө хамгаалах сэргэмжлэх дээд зэргийн урлагийг эзэмшүүлдэг.

Муу тал. Хүний муу дүр төрхийг эсгүүлдэг. Уур, гунигтай байх сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх бүхий л талыг үзүүлэхийг удирдаж чаддаг Жүжиглэлийн төв болдог. Сэтгэцийн өөрчлөлтийн өвчнийг сэдрээдэг төв болдгоор осолтой байдаг. Урдах атираануудтай хавсран ажилладаггүй төв.

Харааны анхдагч төв атираа”-нд Нүд харааны үйл ажиллагааны үүрэг гүйцэтгэдэг. Харааны нэмэгдэл төв атираанд мэдээлэл дамжуулна.

Сайн тал. Харааны бүхий тусгалыг дамжуулдаг тул маш их ажиллана.

Цахилгаан электроны урсгал ухаалаг утас компьютерийн бүтээх дэвхрэг дүрс хөдөлгөөнийг хүний нүдэнд хэвийн хөдөлгөөн болгон харуулах маш том лаборатори болдог.

Муу тал. Хүний дархлаа сулрах болгон өвчний хам шинжинд амархан нэрвэгдэнэ. Нүдний хараа муудах, сохрох шалтгаан болно. Хурц гэрэл, вирусийн халдвар амархан нэвтэрч тархины бор хальсны халдвар үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг. Хий юм харах сэтгэцийн гажиг илрүүлдэг.

Верникийн төв атираа”–нд Сонсголын төвөөс ирсэн мэдээллээс ярианы утга санааг боловсруулах, хэл ярианы авцалдааг хөгжүүлдэг.

Сайн тал. Хүнд өөрийгөө ойлгуулах, санаа бодлоо илэрхийлэх ур ухааныг төрүүлдэг. Хэл сургаж чаддаг төв. Хүний 2-8 насны хооронд маш их эрч хүчтэй ажилладаг. Хошин шог хөгжөөн баясгах, театр жүжгийн тоглолт хийх авьяасыг хөгжүүлдэг.

Муу тал. Сонсголоор болон харааны нэмэгдэл төвтэй хамтран хэрүүл хийх, ховч болох, худлаа ярих хүн хуурах авьяасыг хөгжүүлдэг.

Сонсголын нэмэгдэл төв атираа”–нд Сонсголоор ирүүлсэн бүхий л мэдээллийг боловсруулж сонсгол дамжуулах эрхтнүүдийн үйл ажиллагааг хэвийн болгож, харааны нэмэгдэл төвтэй хавсран ажиллаж хүний зан төрхийг бүрдүүлдэг.

Сайн тал. Сонсголоор орж ирсэн дуу авианы милл герцийн үечлэлийг ярианы ой тогтоолтод боловсруулна. Тунгаан бодох үйл ажиллагааг эрчимтэй явуулдаг. Сонсголоор орж ирэх сөрөг чимээг тархины бусад төврүү дамжуулах саатлын үйл ажиллагаа явуулж мартах санамжийг хөгжүүлдэг.

Муу тал. Сонсголоор орж ирэх сөрөг мэдээллийг эерэг болгосноор хов сонсох дуртай. Хүний хорон санааг ухан ойлгох чадварыг сарниулснаар хүний сэтгэлийн хөдөлгөөн их болгож, буруу зөрүү алдаа хийх нь ихэснэ. Хорт зуршилд автуулдаг.

Сонсголын анхдагч төв атираа”-нд Сонсголын мэдрэлийг дээд цэгт ажиллуулж, дуу авианы боловсруулалт хийж явуулдаг. Томоохон дуу чимээний лаборатори юм. Дунд чихний даралтаас хамаарч тархины халдвар тэнцвэрийн аппаратын үйл ажиллагааг зохицуулдаг.

Сайн тал. Сонсголын дуу авиаг төгөлдөржүүлж, хүний сонсголын үйл ажиллагааг хэлбэржүүлж өгдөг. Хортой дуу авиа механик цочирлоос хэнгэрэг сонсголын эрхтэн алх төш, мэдрэлийг хамгаалж шүлс, чихний ойролцоох  булчирхайн үйл ажиллагааг зохицуулдаг.

Муу тал.  Вирусийн халдвар антибиотик эмчилгээний хоруу чанарт нэрвэгдэж үйл ажиллагааны согог илэрч чих шуугих, дүлийрэх, хий юм сонсох сэтгэцийн гажиг илрүүлдэг. Гавлын суурь ясанд байрлах тул гэмтэл ослын үед цус харвалтад амархан өртдөг.

“Брокийн төв атираа” Хэл яриаг хянаж, ярианы авиа дууг үүсгэгч эрхтнүүдийг удирдана.

Сайн тал. Уушгины зөв амьсгал, дууны хөвчний уяан хатан чанар, дуу дамжуулах мэдрэлийг удирдсанаар чанга ярих үгний хувиарлалт зөв тод болгоно. Хүний харилцааны соёл, хүндэтгэлийн харилцааг үүсгэдэг.

Муу тал. Амьсгалын замын өвчин хавдрын эс үржихэд хоолой сөөнгөтөх, ярихад амьсгаадалт ихдүүлэх, уур уцаарыг дэвэргэж бүдүүлэг авирлах шинжийг духны өмнөт атираанаас гаргах нөхцөлийг бүрдүүлж өгдөг. 

Дохионы төвүүд

 

Тархины бор давхарга бүх атираануудыг бүрхэн нийт үйл ажиллагааг холбон явуулах дохиолол өгдөг зогсолтгүй ажиллах жижүүрийн нейронууд гол үүрэг гүйцэтгэдэг.

Тархины хоёр тал бөмбөрцгийн хуваарилалт үйл ажиллагааг зохицуулж, үйл ажиллагааны хуваарилалтыг зохицуулдаг.

 

 

Б.БАТ-ОРГИЛ ХҮНИЙ ИХ ЭМЧ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?