ШАРАВЖАМЦ АВАРГЫН ОЙД П.БҮРЭНТӨГС АРСЛАН ТҮРҮҮЛЛЭЭ

2017-02-13  

Шаравжамц аваргын ойд П.Бүрэнтөгс арслан түрүүллээ. “Их Монгол” хэмээх Шаравжамц аваргын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан Ням гарагт болж өнгөрлөө.

Барилдаанд Улсын арслан цолтой 4, Улсын гарди цолтой 1, Улсын заан 2, Улсын харцага 7, начин 31нийт 224 бөх зодоглон барилдсан юм. Энэхүү барилдаанд сумын цолтой бөх хараахан багтаагүй бөгөөд 20 гаруй аймгийн начин цолтон хасагдсан.

Улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын арслан Н.Батсуурь, Улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва нараар манлайлуулсан тус барилдаанд зүүний манлайд гарсан П.Бүрэнтөгс арслан торолгүй түрүүлж, Улсын залуу арслан Э.Оюунболд үзүүрлэлээ.

Барилдааны их шөвөгт Архангай аймгийн Улсын арслан Р.Пүрэвдагва, Ховд аймгийн харьяат Улсын заан Б.Пүрэвсайхан нар шалгарсан. Энэ өдөр аймгийн цолтой бөхчүүдээс хамгийн өндөр амжилтыг хурц арслан Ш.Мөнгөнбаатар, аймгийн арслан Э.Ууганбаяр, аймгийн арслан Б.гончигтавхай нар сайн барилдаж дөрөв давсан.

Мөн Булган аймгийн харьяат айгийн заан Б.Түмэндэмбэрэл аймгийн арслан М.Бадарчаар гурав давж ижил цолтнуудаа манлайлсан. Та бүхэнд барилдааны дүйзийг танилцуулъя

Дөрвийн даваа

1. П.Бүрэнтөгс у.а –Б.Түмэндэмбэрэл а.з

2. Н.Батсуурь у.а –Э.Ууганбаяр а.а

3. Э.Оюунболд у.а –Г.Ганбаатар а.а

4. Р.Пүрэвдагва у.а –Д.Тамир а.а

5. Ж.Бат-Эрдэнэ у.г –Б.Гончигтавхай а.а

6. Б.Батмөнх у.з –Б.Батдорж а.а

7. Б.Пүрэвсайхан у.з –П.Мөнхбат а.а

8. Б.Бат-Өлзий у.х –Б.Хишигбаатар а.а

9. Х.Гантулга у.х –Б.Суманчулуун а.а

10.С.Батсуурь у.н –О.Гантулга а.х.а

11.Ц.Одбаяр у.н –Б.Эрдэнэхүү а.х.а

12.Б.Бадамсүрэн у.н –Ш.Мөнгөнбаатар а.х.а

13.Бо.Батжаргал у.н –Э.Ванданцэрэн у.н

14.Б.Ганхуяг у.н –Л.Батзориг у.н

Тавын даваа

1. П.Бүрэнтөгс у.а –Бо.Батжаргал у.н

2. Э.Оюунболд у.а –С.Батсуурь у.н

3. Р.Пүрэвдагва у.а –Ш.Мөнгөнбаатар а.х.а

4. Б.Батмөнх у.з –Б.Гончигтавхай а.а

5. Б.Пүрэвсайхан у.з –Э.Ууганбаяр а.а

6. Б.Бат-Өлзий у.х –Б.Ганхуяг у.н

7. Х.Гантулга у.х –Б.Эрдэнэхүү а.х.а

Зургаагийн даваа

1. П.Бүрэнтөгс у.а –гоц мөргөв

2. Э.Оюунболд у.а –Б.Эрдэнэхүү а.х.а

3. Р.Пүрэвдагва у.а –Б.Бат-Өлзий у.х

4. Б.Батмөнх у.з –Б.Пүрэвсайхан у.з

Долоогийн даваа

1. П.Бүрэнтөгс у.а –Б.Пүрэвсайхан у.з

2. Э.Оюунболд у.а –Р.Пүрэвдагва у.а

Наймын даваа

1. П.Бүрэнтөгс Улсын арслан түрүүлж, Э.Оюунболд арслан үзүүрлэлээ.

Барилдааны нэгийн даваа улсын цолтнуудад тун халгаатай болж Улсын харцага Н.Батзаяа Увс аймгийн начин Э.Лхамхүүд, Улсын харцага Г.Алтангэрэл Төв аймгийн начин И.Мандахад, Улсын харцага Ж.Амартүвшин Өвөрхангай аймгийн начин Н.Загархоролд, Улсын Өсөх идэр начин Ж.Отгонбаяр Булган аймгийн начин Э.Сумьяабатад, Улсын начин Ч.Батчулуун Төв аймгийн начин Э.Батхуягт тус бүр өвдөг шороодсон.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?