“ХҮҮХДИЙН КЛИНИК СУВИЛАЛ 41”-ИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО

2017-02-13  

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн клиник сувилал ердөө 3 байдгаас нэг нь Сонгинохайрхан дүүрэгт бий. “Хүүхдийн клиник сувилал 41” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг уг байгууллага дүүргийн 32 хорооны Өрхийн Эрүүл Мэндийн Төвүүдтэй хамтран архаг суурь өвчтэй хүүхдүүдийг сувилдгаараа бусад цэцэрлэг яслиудаас ялгаатай юм.

Уг клиник сувилал өмнө нь 80 хүүхдийн ортойгоор үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдөр 120 хүүхдийн ортой өргөтгөлийн байраа нээлээ.

Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн архаг суурь өвчтэй хүүхдүүд мэргэжлийн хүмүүсийн хараа хяналтад байж, эрүүл зөв хоолоор хооллож, жингийн алдагдал, цус багадалт, сульдаа зэрэг асуудлуудаасаа салах таатай нөхцөл бүрдэж байна.

Дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн “Хүүхдийн клиник сувилал 41”-ийн өргөтгөлийн байрны нээлтэд оролцлоо. Тэрээр нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Өргөтгөлийн ажил хийгдэхээс өмнө клиник сувилалд хүүхэд оруулах хүндрэлтэй байсан.

Барилгын багтаамжаас болж үүсэх асуудал их байлаа. Харин одоо энэ асуудал цэгцэрч эерэгээр шийдэгдсэнд баяртай байна” гэлээ гэж Сонгинохайрхандүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?