ПАРИСЫН ТАТАМИГААС МӨНГӨ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2017-02-13  

Францын Парис хотноо ОУЖБХ-оос зохион байгуулдаг жудо бөхийн Гранд Слам тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө.

Монгол Улсаа төлөөлж 13 жудоч оролцсоноос эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд МУГТ.М.Уранцэцэг мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд залуучуудын Дэлхийн аварга ОУХМ.Ө.Дүүрэнбаяр хүрэл медаль, 66 кг-ын жинд энэ оны насанд хүрэгчдийн улсын аварга ОУХМ Г.Хэрлэн 5-р байр, 81кг-н жинд ОУХМ Н.Дагвасүрэн долоодугаар байрт шалгарсан амжилт үзүүллээ.

Тус тэмцээнд 61 орны тамирчид оролцсон бөгөөд жудогийн эх орон Японы тамирчид 7 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол БНСУ-ын тамирчид 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж дэд байрт жагссан байна.

Харин Монгол Улсын тамирчид 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар есдүгээр байрт орлоо. Олон улсын жудо бөхийн холбооноос зохион байгуулах дараагийн тэмцээн энэ сарын 24-26-ны өдрүүдэд Германы Дьюсэлдорф хотод болно.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Соёлоо:Манайхан мундаг. Ураааааа 2017-02-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?