Монголын хөлбөмбөгийн фэн клубуудийн футзалын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн өнгөрсөн Ням гарагт Футзалын ордонд явагдлаа. Тус тэмцээнийг Германы Бавари Мюнхэн клубийн Монголдох фэнүүд Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтарч зохион байгуулсан юм.
Тус тэмцээнд Барселона, Ливерпүүл, Реал Мадрид, Манчестер Юнайтед, Манчестер сити, Челси Бавариа Мюнхэн зэрэг 11 клубийн хөгжөөн дэмжигчид оролцож өрсөлдсөн юм. Тэмцээнд О.Амарсайхан дасгалжуулагчтай, И.Энхбаатар ахлагчтай “Ливерпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб” төрийн бус байгууллагын “Редс” баг түрүүлж аваргын цом хүртсэн бол Реал Мадрид клубийн хөгжөөн дэмжигчдийн баг мөнгөн медаль, тэмцээнийг зохион байгуулагч Бавари Мюнхен клубийн дэмжигчдийн баг хүрэл медалийн эзэд болсон. Фэн клубуудийн тэмцээний шилдэг тоглогчоор Реал мадрид клубийн дэмжигч Монголын хөлбөмбөгийн холбооны шүүгч Түмэнбаяр шалгарсан.
О.ДАШНЯМ