ДЭЛХИЙН ХОЛБООНЫ МАСТЕР Ц.ОТГОНБИЛИГ ТҮРҮҮЛЛЭЭ

2017-02-14  

“Алтан хүү” даамын клубээс зохион байгуулдаг чансаа тогтоох цуврал энэ оны анхны тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд нийт 61 даамчин өрсөлдсөн бөгөөд Олон Улсын Их Мастер 4, Дэлхийн даамын холбооны мастер 4, спортын мастер 9, спортын дэд мастер 13 байсан юм. Тамирчид Швейцари системээр 9 өрөг тоглож аваргуудаа тодруулахад “Алдар” спорт хорооны тамирчин дэлхийн даамын холбооны мастер Ц.Отгонбилиг долоо хожиж, хоёр удаа тэнцэж 16 оноогоор түрүүлж, олон улсын их мастер Д.Эрдэнэбилиг хоёрдугаар байр эзэлж, Дэлхийн даамын холбоонб дэд мастер С.Даваадорж, сдортын мастер Б.Батжаргал, Олон улсын их мастер Р.Манлай нар удаах байруудыг эзлэсэн байна.

“Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд спортын мастер Г.Хэрлэнмөрөн түрүүлж Е.Ариунзаяа удаалж, ахмад даамчдаас дэд мастер С.Энхээ, Ц.Батхүү, хөвгүүдээс дэд мастер Ц.Чинзориг, охидоос ДДХДМ Б.Мишээл, сонирхогчдоос Д.Жамбалдорж нар тусгай шагналын эзэд болсон юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?