АВАРГАА ХАМГААЛАГЧИД ДАХИАД ХОЖИГДЛОО

2017-02-14  

Английн премьер лигийн 25 дугаар тойргийн тоглолтууд амралтын өдрүүдэд явагдлаа. Лигийн хүснэгтийг тэргүүлж буй Лондоны “Челси” клуб энэ тойрогт “Бөрнли” клубийн талбайд зочилж, 1:1-ээр эвийн гэрээ байгууллаа.

Тоглолтын 7 дах минутад Испани тоглогч Педро гоолдож тооны харьцааг нээсэн бол хариу гоолыг 24 дэх минутад Робби Брэйди чөлөөт цохилтоос хийсэн юм. Ингэснээр Челси 60 оноотой болж лигийг тэргүүлсэн хэвээр үлдэж байгаа бол “Бөрнли” 30 оноотой 12 дугаар байрт бичигдэж байна.

Мөн энэ тойрогт Ливерпүүл клуб Лондоны Тоттенхэм клубийг өөрийн “Анфилд Рөүд” цэнгэлдэхдээ хүлээн авч “хар алмаз” Сайдо Манегийн 2 гоолоор хожиж хүснэгтийн байраа ахиуллаа. Дасгалжуулагчаа сольсноос хойш сайн тоглолтыг үзүүлж буй “Суонси” талбайдаа өнгөрсөн улирлын аварга “Лестер”-ийг хүлээж авч 2:0-ээр хожсон юм.

Ингэснээр Суонси 24 оноотой болсон бол “Лестер” 21 оноотой хэвээр үлдэж, 17 дугаар байрт буюу хасагдах бүсэд бичигдэж эхэллээ. Бусад тоглолтуудын үр дүн

Манчестер Юнайтед 2-0 Уотфорд

Мидлэсборо 0:0 Эвэртон

Стөүк сити 1:0 Кристал палас

Сандерланд 0:4 Саутхэмптон

Уэстхэм 2:2 Уэстбром

Арсенал 2:0 Халл сити

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?