НИЙСЛЭЛИЙН 8 ДҮҮРЭГ 7 АЙМГИЙН 168 ӨЭМТ-Д СҮРЬЕЭГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА

2017-02-15  

Энэ сарын 14-нөөс эхлэн энэ сарын 17 ныг дуустал нийслэлийн 6 дүүргийн өрхийн эмч, сувилагч нарын чадавхи сайжруулах сургалтыг зохион байгуулж байна.

Глобаль сангийн дэмжлэгтэйгээр  Өрхийн эрүүл мэндийн төвд сүрьеэгийн тусламж үйлчилгээг үзүүлж эхлээд 8 жил болж байгаа юм.

Сүрьеэгийн өвчлөл өндөртэй нийслэлийн 8 дүүрэг 7 аймгийн 168 ӨЭМТ-д сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, иргэдийн чирэгдлийг багасгах, иргэдэд сүрьеэгийн тусламж үйлчилгээг ойртуулах,  сүрьеэгийн диспансерийн ачаалалыг бууруулах   зорилготой юм.

Өнөөдөр ӨЭМТ-д сүрьеэг эрт илрүүлэхийн тулд уушигны эмгэгтэй хүнийг сэжиглэж  аймаг дүүргийн сүрьеэгийн диспансерт илгээх, эсвэл ӨЭМТ дээрээ цэрний сорьц авч зөөх, сүрьеэ өвчин илрээд сөрөгт шилжсэн тохиолдолд ӨЭМТ –д эм уулгах, сүрьеэтэй өвчтний хавьтлыг урьдчилан сэргийлэх үзлэгт оруулах, иргэдэд сүрьеэ өвчнөөс сэргийлэх мэдээлэл сургалт сурталчилгаа хийх  ажлуудыг хийж хэвшээд байна. 

ГС дэмжлэгтэй 2016 оны  07 сарын 1-нээс 2017 оны 07 сарын 1 хүртэл “сүрьеэгийн тохиолдлыг илрүүлэх дадлыг дэмжих замаар тус өвчинтэй тэмцэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, өвчтөн-төвтэй нэгдсэн халамж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх ажиллагааг бүрдүүлж, хэвшүүлэх, эмийн дасалтай сүрьеэгийн аюулд  анхаарал хандуулж ажиллах”  төсөл хэрэгжиж ӨЭМТ –д үзүүлэх сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах юм. 

 

 

ЭХ СУРВАЛЖ.ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?