ОЛОН УЛСЫН МАСТЕР С.БИЛГҮҮН ТЭРГҮҮЛЖ БАЙНА

2017-02-15  

1948 оноос эхлэлтэй насанд хүрэгчдийн шатрын улсын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн энэ өдрүүдэд МУБИС дээр үргэлжилж байна.

Тэмцээнд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн 400 орчим шатарчдаас шалгарсан эрэгтэй 70, эмэгтэй 48 тамирчин оролцож оюун ухаанаа сорьж байна. Энэ өдөр хагас шигшээ тэмцээний эрэгтэйчүүдийн 5 дахь, эмэгтэйчүүдийн 4 дэх өргийн тоглолтууд явагдлаа. 

4 өргийн дараах байдлаар эрэгтэйчүүдийн ангиллыг ОУМ С.Билгүүн (“Сүлд” спорт хороо) 4 оноотой, СМ Р.Амгаланбаатар (Архангай) 3.5 оноотой, ИМ Ц.Батчулуун “Алдар” спорт хороо 3.5 оноотой тэргүүлж байгаа бол эмэгтэй ангиллыг ОУМЭ С.Отгонжаргал (Баянхонгор аймаг) 3 оноотой, ОУМЭ У.Лхамсүрэн (БГД, “Хан-Алтай “клуб) 3 оноотой, ОУМЭ Ү.Үүрийнтуяа (“Хан-Алтай” клуб) 3 оноотойгоор тэргүүлж байна.

Тэмцээнээс шалгарсан шилдэг эрэгтэй 11, эмэгтэй 11 шатарчин шигшээ тэмцээнд оролцох эрх авах бөгөөд 2016 оны аварга Г.Мөнхгал, Т.Батцэцэг нар шигшээд шууд оролцох юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?