“ПСЖ” ШӨВГИЙН НАЙМД...

2017-02-15  

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лигийн” шөвгийн 16-гийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Энэ өдөр Францийн “ПСЖ” талбайдаа Испанийн “Барселона”-г хүлээж авч, 4:0-ээр бут ниргэв. Тоглолтын 18, 71 дэх минутад Аргентин тоглогч Анхель Ди Мария хоёр гоол оруулсан.

Харин 40 дэх минутад “ПСЖ”-ын “шинэ цэрэг” Герман тоглогч Юлиан Дракслер гоолдсон бол Урагвай довтоглогч Кавани 71 дэх тоглолтын цэгийг тавьж нэгэн гоёмсог гоолоор Барселонагийн хаалгач Тер Штегенийг мялаасан. Эдисон Каванигийн хувьд энэ улирлын Аваргуудын лигт оруулж буй 7 дах гоол нь энэ юм. Хоёр багийн хариу тоглолт 14 хоногийн дараа “Барселона”-ийн “Камп Ноу” цэнгэлдэхэд явагдана. Лиус Энрикэгийн баг өрсөлдөгчөө 4 гоолын илүүтэйгээр хожиж дараагийн шатанд шалгарах хүндхэн даалгавартай гэртээ харьж байна.

Энэ өдөр Германы “Бориусса Дортмунд” клуб Португалын Бенфикагийн талбайд зочилж Грек довтлогч Митроглугийн гоолоор хожигдол хүлээлээ. Германы баг Марко Ройс, Абумяанг, Андре Шурлэ тэргүүтэй шилдэг тоглогчдоо талбайд гаргасан ч Бенфигагийн хаалганы торыг хөдөлгөж чадалгүй 90 минутыг дуусгасан юм. Багуудын хариу тоглолт 14 хоногийн дараа “Бориусса Дортмунд”-ын “Сигнал Элуна Парк” цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?