“САППОРО-2017” НААДАМД ОРОЛЦОХОД ШААРДАГДАХ 172 САЯ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2017-02-16  

Японы Саппоро хотноо Азийн өвлийн спортын наадам энэ сарын 19-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэ онд найм дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслол 2017.02.15-нд Монголын Үндэсний олимпын хорооны хурлын танхимд боллоо. Арга хэмжээнд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс оролцлоо. 

БСШУСЯ, Биеийн тамир, спортын газраас тус наадамд баг, тамирчдыг амжилттай бэлтгэн оролцуулахад онцгой анхаарч, тамирчдын замын зардал, хувцас хэрэглэлд зориулан 172 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэн, багийн бүрэлдэхүүний хувцсыг үндэсний үйлдвэрлэгчдээрээ захиалан хийлгүүллээ.

Арга хэмжээг нээж БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан  үг хэлсэн юм. Тэрбээр “Тэмцээндээ амжилттай оролцохын зэрэгцээ бусад орнуудын сургалт дасгалжуулалтын арга барил, туршлагаас судалж, шинжлэх ухаанч, бүтээлч байдлаар хандан Монгол хүн, тамирчин хүний ёс зүйг өндөрт өргөн, эрхэмлэж явахыг хүсье. Азийн өвлийн спортын наадмуудад гаргаж байсан өмнөх амжилтаа ахиулж, Монгол түмний итгэл найдварыг өндөрт өргөн, Саппорогийн тэнгэрт албан соёмбот төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа олонтоо эгшиглүүлэхийг спортод хайртай монгол түмнийхээ өмнөөс хүсэн ерөөе” гэв.

Тус наадамд цана, тэшүүр, биатлон, хоккей, кёрлинг гэсэн спортын 11 төрөл зайд шар тивийн 45 орны баг тамирчид 64 багц медалийн төлөө өрсөлдөнө.

“Саппоро-2017” Азийн наадамд манай баг тамирчдын хувьд гүйлтийн тэшүүр, шорт трек, уулын цана, биатлон, хоккейн төрөлд 28 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 42 тамирчин хурд, хүчээ сорих юм.

Тус наадмын Монголын шигшээ багийн тугчаар биатлоны төрөлд өрсөлдөх Э.Бархүүг томилов. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө биатлоны Европын АШТ-д амжилттай оролцоод ирсэн билээ. 

 

ЭХ СУРВАЛЖ: БСШУСЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?