Европийн хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн аваргуудын лиг хоёр сар орчим завсарлааад шөвгийн 16-ын тоглолтууд явагдаж эхэллээ.
Испаний эзэн хааны баг “Реал Мадрид” Италийн шилдэг баг “Наполи”-г “Сантиаго Бернабаюу” хүлээн авч 3:1-ээр хожлоо. Тоглолтын 9 дэх минутанд Италын багийн довтлогч Инсин багийн хаалагч Хамшекийн дамжуулалтаар гоёмсог гоол оруулсан ч Реалаас Карим Бензема, Касимеро,Тони Кроос нар гоолдож багаа хожилд хүргэлээ. Хоёр багийн хариу тоглолт 14 хоногийн дараа Италид болно.
“Наполи” клуб 2 болон түүнээс дээш гоолын зөрүүгээр хожиж байж дараагийн шатанд шалгарах даалгавтайгаар гэртээ харьж байна. Германы шилдэг баг “Бавари Мюнхэн” энэ өдөр Английн “Арсенал” клубийг талбайдаа хүлээн авч 5:1-ээр бут ниргэлээ. Тоглолтын эхний гоолыг Голланд хагас хамгаалагч Ариан Робен солгой хөлний хүчтэй цохилтоор оруулсан бол Арсеналаас Чили довтлогч Алексис Санчес хариу гоол оруулсан. Тоглолтын хоёрдугаар үед Германы багаас Левандовски, Алкантара, Томас Мюллэр нар гоолдсон. Арсен Венгрийн багт хариу тоглолтод 4 гоолын зөрүүгээр хожиж байж шигшээ наймд шалгарах дэндүү хүнд даалгавартай тулж байна. Аваргуудын лигийн тоглолтууд ирэх Мягмар, Лхагва гаригуудад үргэлжлэн явагдана.
О.ДАШНЯМ