ЧӨЛӨӨТИЙН БАГ ХЭСЭГТЭЭ ГУРАВДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ

2017-02-17  

Бөхийн чөлөөт барилдааны 2017 оны эрэгтэйчүүдийн "Дэлхийн цом"-ын тэмцээн өчигдөр Иран улсад нээлтээ хийлээ.

Монгол Улсын шигшээ баг тэмцээний “Б” хэсэгт орсон бөгөөд эхний барилдаанаа Энэтхэгийн багтай хийж 7:1-ээр ялсан юм.

Хэсгийн хоёрдах барилдаанаа Туркийн багтай хийж 5:3-аар хожигдсон. Монголын баг өнгөрсөн жил “Дэлхийн цом”-ын тэмцээнд Туркийн багтай таарч 6:2-оор хожиж байсан амжилтаа бататгаж чадсангүй.

Монгол Улсын баг хэсгийн сүүлийн барилдаанаа тэмцээнийг зохион байгуулагч Ираны багтай хийж 7:1-ээр хожигдсон. Манай багийн нэг ялалтыг олон улсын хэмжээний мастер Батчулууны Батмагнай авчирсан юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?