АЙМГИЙН НАЧИН ЦОЛТНУУДЫН БАРИЛДААН БОЛНО

2017-02-18  

“Монголын Үндэсний бөхийн холбоо”-ноос зохион байгуулж буй улс аймгийн цолтой 224 бөхийн барилдаанаас аймгийн начин цолтнууд багталгүй хасагдах тохиолдлууд цөөнгүй гарч байгаа билээ.

Тэгвэл энэ сарын 22-нд “Монголын Үндэсний бөхийн холбоо”-ноос зөвхөн аймгийн начин цолтой бөхчүүдийн барилдааныг анх удаагаа зохион байгуулахаар болсон байна. Монгол бөхийн эрэмбэд бүртгэлтэй 400 гаруй аймгийн начин байдаг бөгөөд энэ бүгд энэхүү барилдаанд оролцох боломжтой юм. Аймгийн начингуудын анхдугаар барилдаанд бөх сонирхогчдын дээгүүр барилдана гэж тааварлаж буй шилдэг аймгийн начингуудыг танилцуулж байна.

1. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат аймгийн нэмэх начин Даваасүрэнгийн Аззаяа

2. Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат аймгийн нэмэх начин Мөнхжаргалын Билгүүтэй

3. Архангай аймгийн Хангай сумын харьяат аймгийн начин Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ



4. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат цэргийн начин Батсүхийн Зоригтбаатар

5. Хөвсгөл аймгийн Их-уул сумын харьяат аймгийн начин Энхмэндийн Өлзийсайхан

Энд дурдсан аймгийн начингуудаас гадна Говь-Алтайн Г.Гантулга, Увсын Л.Энхсаруул, Э.Лхамхүү, Булганы Э.Сумьяабат нарын зэрэг сайн барилдах магадлалтай олон бөхчүүд бий.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Суук:Архангай аймаг Хайрхан сумын харьяат аймгийн начин Оюунбаатарын Мөнх-эрдэнэ 2017-02-19
khairhan:hairhan sumiin Munkh-Erdene shuu naizaa 2017-02-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?