ХОРТ ХАВДРААР НАС БАРАХ НЬ ЭРС НЭМЭГДЖЭЭ

2017-02-18  

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас хорт хавдрыг аль болох эрт шатанд нь оношлох тухай шинэ зөвлөмжийг Женевийн тунхагтаа гаргажээ. Оношийг эрт тогтоож чадсанаар хор хавдрыг газар авахуулгүй эмчлэх, улмаар хорт хавдраар өвчилсөн өвчтөний амьдрах боломжийг нэмэгдүүлнэ гэж зөвлөмжиндөө дурджээ.

Хорт хавдарыг оройтож оношилсон тохиолдолд бол эмчлэх, өвчтөнийг эдгээх асуудал хүндэрдэг. Дэлхий дахинд жил бүр 9 сая орчим хүн хорт хавдрын улмаас амь насаа алдаж буй судалгаа гарсан. Гуравхан жилийн өмнө 8,2 сая байсан үзүүлэлт ийнхүү өсжээ. Нас баралтаас гадна, хорт хавдраар өвчлөгсдийн тоо 2016 онд гэхэд л 14 саяар нэмэгдсэн байна. Энэ янзаараа үргэлжилбэл, 2030 он гэхэд хорт хавдраар өвчлөгчдийн тоо 21 саяыг хол давж болзошгүйг ДЭМБ анхааруулж байна.

ДЭМБ-ын сүүлийн үеийн статистик тайлангаас үзвэл, дэлхий дээр хорт хавдраар нас барагсдын тоо нийт нас баралтын 1/6 хувьд хүрчээ. Нас баралтын нийтлэг хорт хавдрыг дэндүү хожуу оношилж, оройтож тогтоож байгаа гэдэгтэй ДЭМБ санал нэгдсэн байна. Оройтож оношилсон тохиолдолд, эмчилгээний зардал өндөр болж, эмчлэхэд ч улам төвөгтэй болдог нь нууц биш.

Тиймээс хорт хавдрыг эрт шатанд нь оношилж ЭМЧИЛГЭЭГ САЙЖРУУЛЖ болох гурван алхмыг ДЭМБ-аас гаргасан байна. Үүнд :

- Хорт хавдрын төрөл бүрийн илрэлийн тухай олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлж, холбогдох илрэлийг мэдсэн тохиолдолд цагтай өрсөн эмчлүүлэх

- Эрүүл мэндийн үйлчилгээг эрчимжүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээний тоног төхөөрөмжөөр хангах болон эрүүл мэндийн ажилтныг сургалтанд хамруулах тал дээр анхаарах мөн хорт хавдрыг илрүүлэн тоног төхөөрөмжин дээр хөрөнгө оруулалтаа өргөтгөж сайжруулах

- Хорт хавдраар өвчилсөн өвчтөн аюулгүй, үр ашигтай эмчилгээ авахыг баталгаажуулж, өвдөлтийг багасахын зэрэгцээ өвчтөнийг амьдралын болон эдийн засгийн хүндрэлд оруулахаас зайлсхийх эдгээр болно гэж тэмдэглэжээ.

Эдгээр алхмыг хэрэгжүүлж чадвал улс орнууд 2030 оноос хорт хавдар болон бусад халдварын бус өвчин эмгэгийн улмаас нас барах хэмжээг 1/3 хувь бууруулах боломжтой болох юм гэж ДЭМБ илтгэлдээ тэмдэглэсэн байна.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?