ИХ МАСТЕР Ц.БАТЧУЛУУН, О.ӨЛЗИЙХИШИГЖАРГАЛ НАР ТҮРҮҮЛЭВ

2017-02-20  

Насанд хүрэгчдийн шатарын улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тэмцээн болж энэ сарын 18-нд аваргуудаа тодрууллаа.

Эрэгтэйчүүдийн ангилалд аймаг дүүргээс шалгарсан 70 тамирчин өрсөлдсөнөөс “Алдар” спорт хорооны тамирчин шатрын их мастер Цэгмэдийн Батчулуун 11 өргөөс 9,5 оноогоор тэргүүлсэн бол “Эрч” спорт хорооны тамирчин Фиде мастер Уртнасангийн Насанжаргал 8 оноогоор хоёрдугаар байр эзэлж, Дорноговь аймгийн тамирчин Бадамдоржийн Ариунбүүвэй 8 оноогоор удаалсан байна.

Эмэгтэйчүүдийн ангилалд 48 шилдэг шатарчин оюунаа сорьсноос “Зууны шатар” клубийн тамирчин Фиде мастер Очирхуягийн Өлзийхишигжаргал 9 өргөөс 8 оноо авч түрүүлсэн бол Дорнод аймгийн тамирчин Фиде мастер Батцоожийн Амина 7 оноогоор хоёрдугаар байр эзэлж, “Мончесс” клубийн тамирчин олон улсын мастер Дуламсүрэнгийн Янжиндулам 6,5 оноогоор удаалсан байна.

Энэхүү тэмцээний эрэгтэй, эмэгтэй ангилалд эхний 11 байр эзэлсэн тамирчид ирэх сард Буриад түмний өлгий нутаг Хэнтий аймгийн Дадал суманд зохиогдох Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох болзлыг хангаж байгаа юм. Та бүхэнд Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох болзол хангасан шатарчдыг танилцуулъя.

Эрэгтэй

1. Ц.Батчулуун их мастер

2. У.Насанжаргал фиде мастер

3. Б.Ариунбүүвэй спортын мастер

4. Д.Батсүрэн фиде мастер

5. Р.Амгаланбаатар спортын мастер

6. Г.Амартүвшин фиде мастер

7. С.Билгүүн ОУ-ын мастер

8. С.Ган-Эрдэнэ

9. Б.Галмандах спортын мастер

10. Ц.Алтанбаяр слортын мастер

11. Э.Энхнар фиде мастер

Эмэгтэй

1. О.Өлзийхишигжаргал фиде мастер

2. Б.Амина фиде мастер

3. Д.Янжиндулам ОУ-ын мастер

4. Б.Ану фиде мастер

5. Э.Хулан фиде мастер

6. У.Лхамсүрэн их мастер

7. Ү.Үүрийнтуяа их мастер

8. Т.Мөнхзул фиде мастер

9. Б.Анхчимэг их мастер

10. Г.Баярмаа спортын мастер

11. Т.Номиндалай нарын тамирчид 2017 оны насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөхөөр болсон байна.

 

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
П.Балжинням:Сайн байна уу? Сайхан ммэдээлэл тавьсанд баярлалаа, гэхдээ Лхамсүрэн ,Үүрийнтуяа, Анхчимэг нар ШАТРЫН ИХ МАСТЕР ЦОЛ хүртсэн юм уу? 2017-02-20
Bekhtur:Ene emegtei ****tarchdiin tsol buruu tavigdsan bna . Dahin nyagtalj medeegee oruulj baigaarai 2017-02-21
Tsagaach:Saihan medee bainaa Tv tsatsan biz de liidervvd bvged baina 2017-02-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?