САР ШИНИЙН БАРИЛДААНУУДЫН МЭДЭЭ

2017-02-20  

Цагаан сарын баяр дөхөж буй энэ өдрүүдэд нийслэлийн дүүргүүд сар шинийн барилдаанаа зохион байгууллаа.

Энэ сарын 17-нд Багахангай дүүргийн сар шинийн барилдаан болж Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат аймгийн залуу арслан Б.Серик түрүүлсэн бол Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат Улсын начин Ч.Батчулуун үзүүрлэсэн байна. Их шөвөгт Төв аймгийн Баянчандмань сумын харьяат аймгийн арслан Э.Ууганбаяр үлджээ.

18-нд Налайх дүүргийн сар шинийн барилдаан болж Төв аймгийн Баянхангай сумын харьяат Улсын заан Б.Батмөнх түрүүлж, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат Улсын начин Б.Бадамсүрэн үзүүрлэсэн байна. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Улсын начин Э.Даш, Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн шилдэг заан Л.Цээсүрэн нар их шөвөгт үлдсэн байна.

18-нд Багануур дүүргийн сар шинийн барилдаан болж Төв аймгийн Баянчандмань сумын харьяат аймгийн арслан Э.Ууганбаяр түрүүлж, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат аймгийн арслан Ш.Отгонтөгс үзүүрлэсэн. Их шөвөгт Ховд аймгийн Чандмань сумын харьяат Улсын заан Б.Пүрэвсайхан, Ховд аймгийн Дарви сумын харьяат аймгийн арслан Б.Тайван нар шалгарсан байна. Энэхүү барилдаанд түрүүлж үзүүрлэсэн арслангууд нь 2016 онд тус бүрийн аймгуудынхаа баяр наадамд түрүүлсэн шинэхэн арслангууд юм. Хэнтийн арслан Ш.Отгонтөгс Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын начин Ч.Цогбаяр нарыг давсан байна.

 

 

О.ДАШНЯМ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?