АМИНДЭМ Д-ГИЙН ИЛҮҮДЛЭЭС БОЛГООМЖЛОЁ

2017-02-20  

Аминдэм Д бусад аминдэмүүдийг нийлэгжүүлдэг гол удирдаач болж хүний биеийн дархлааг сайжруулж, дотоод шүүрлийн гол хүнс тэжээл болж, биед инсулины зохицолдолгоо тохируулга хийснээр бие махбодийн өсөлтийг сайжруулж бүх өвчнөөс сэргийлэх дархлааг бүрдүүлдэг. 

Бага насны хүүхдүүдэд аминдэм Д-ийн дутагдал, яс зөөлрөх, шүд хорхойдох, ясны хэлбэр өөрчлөгдсөнөөс толгой томрох, цээжний хэлбэр хошууран "Шувуун цээж" үүсгэх, хөл майг болох, уйлагнах, арьс загатнах, шинжүүд гарна. 

Энэ аминдэм Д-г уулгасны дараа нар, салхинд хүүхдээ салхилуулж байж эмчилгээ болдог. Насанд хүрсэн хүмүүст аминдэм Д дутмагшил ясны сийрэгжилт үүсгэж, дотоод шүүрлийн булчирхайн хямралд оруулж, хавдар үүсгэдэг. Тэгэхдээ хүмүүс зун хөх цэнхэр далайн эрэг, эрмэг газарт очин далайн амьтнаар хооллон, орчноо солин, хорт зуршлаасаа салан, сэтгэл санаагаа тайвшруулан, зугаацан цэнгэж, нар салхины ид шидийг биедээ хуримтлуулдаг. Хүний биед аминдэм Д3 буюу "Холекальциферол" хүний арьсан доор боловсрогдож, нар салхины хүчээр идэвхжин ясны дутагдсан эрдэс, бодисыг нөхөн төлжүүлнэ. 

Аминдэм хүний биед, идэж ууж байгаа хоол хүнснээс хуримтлагдана. Амин дэм Д нь өндөг, мөөг, загасны тос, түрс, сүүн бүтээгдэхүүнд байдаг. Аминдэм Д кальц, фосфорын нэгдлийг агуулж, хүний яс, шүдийг бэхжүүлэн нөхөн төлжүүлэхээс гадна, хүний биед байх эрдсийг бүрдүүлэн биеийн "РН" хүчил, шүлтийн тэнцвэрийг хангана.  Ингэснээр мэдрэл, зүрх судас, бөөр, дотоод шүүрлийн булчирхайнуудын үйл ажиллагааг зохицуулна.

Орчин үед хүүхдийн нэмэгдэл тэжээл, сүү сүүн бүтээгдэхүүн, жимсний нухаш, түрхлэг зэргийг аминдэм Д-гээр баяжуулж байна. Эхийн сүү нь аминдэм Д3-аар баялаг байдаг. Аминдэм Д дутмагшилаас сэргийлж, Витамин Д1 Д2 Д3 нэгдэл бүхий эм бэлдмэл хүүхдэд ихээр өгч, нэмэгдэл тэжээл тусгай бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүнээр элбэг учраас аминдэм Д-гийн илүүдлийн хам шинж хүүхдэд гүйлгэх, нүд улайх, арьс загатнах, толгой өвдөх, гуниглах, цочимтгой болох, уур уцаар ихтэй, хоолондоо дургүй болох шинжүүд илэрч үхэлд хүргэдэг. 

Том хүнд дээрх шинжүүд байхаас гадна бөөр чулуужих, зүрх судасны ажиллагаа сулрах, зүрхний шигдээс болох, цусанд сахар ихдэх, ой тогтоолт муудах шинжүүд гардаг. 

Иймд аминдэмийг ихээр сурталчилж байгаа өнөө үед шинжилгээ хийлгэхгүй, эмчийн үзлэг зөвлөгөөгүй дур мэдэн аминдэм Д-г хэрэглэх нь илүүдэх өвчний хам шинжийг ихэсгэж байгааг анхаарна уу. 

 

 

Б.БАТ-ОРГИЛ ХҮНИЙ ИХ ЭМЧ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?