ТАХИА ЖИЛИЙН БАРИЛДААНД ХЭН ТҮРҮҮЛЭХ ВЭ?

2017-02-20  

Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан болоход долоо хоногийн л хугацаа үлджээ. Жил бүрийн сар шинийн барилдаанд цол олгодоггүй учраас найраа гэх зүйлээс ангид байж бөхчүүд шударгаар өрсөлддөг нь бөх сонирхогчдын сонирхлыг ихээр татдаг. Мөн сар шинийн барилдаанд амжилттай барилдсан бөхчүүд тухайн жилийнхээ баяр наадамд амжилттай барилдаж цолоо ахиулах тохиолдол олон байдаг билээ.

Энэ цаг дор бөх сонирхогч хэн бүхний толгойд сар шинийн бөхийн барилдааны таавар эргэлдэж байгаа нь лавтай. Өнгөрсөн жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Улсын харцага Ц.Содномдорж анх удаагаа түрүүлж, Улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэсэн. Их шөвөгт Улсын харцага Н.Батзаяа, Улсын харцага Т.Баасанхүү начин цолтойгоо үлдэж байсан юм.

Бөх сонирхогчид түрүү бөхөөр нэрлэж байсан Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын гарьд Б.Гончигдамба нар Улсын харцага Т.Баасанхүүд унаж таавар будлиулж байв. Мөн шинэхэн арслан Э.Оюунболд Улсын харцага Н.Батзаяад унаж дэмжигчдийнхээ урмыг хугалсан. Өөр нэгэн дуулиантай барилдаан болж байсан нь түрүү бөхөд нэрлэгдэж байсан Улсын заан Б.Пүрэвсайхан гурвын даваанд шинэ начин А.Алтанхуягт давуулж гуядуулаад унаж байсан.

Өнөө жилийн сар шинийн барилдаан урд өмнө жилүүдийнхээс онцлог олон сонирхолтой өндөлзүүлсэн барилдаануудаар дүүрэн болох биз. Улсын шинэ аварга Ч.Санжаадамба, арслан Р.Пүрэвдагва нар зөвхөн түрүү байрын төлөө барилдах бол Улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд нар тэдэнтэй ширүүн өрсөлдөөн үзүүлэх биз. Эдгээр дурдсан бөхчүүдээс гадна Улсын гарьд Б.Гончигдамба, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын харцага Ц.Содномдорж, Улсын начин Э.Даш нар ч “бага наадам”-ын манлай болохын төлөө барилдана. Харин Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат нарын аваргууд заалны барилдаанд төдийлөн зодоглоогүй тул түрүү байрын төлөө үзэхэд хэцүү болов уу. Жил бүрийн энэхүү барилдаанд улсын начин болон аймгийн цолтой бөхчүүд таавар эвдэж дээшээ барилддаг. Тэр бөх нь хэн байх нь сонирхогчдын анхаарлыг ихэд татаж байгаа болов уу.

Энэ жилийн тухайд Ш.Мөнгөнбаатар, Б.Эрдэнэхүү, Н.Золбоо нарын хурц арслангууд дээшээ барилдах магадлалтай. Мөн өөрөөсөө том цолтой бөхчүүдтэй тэнцүүхэн барилддаг аймгийн арслан О.Хангай шөвгөрөөд зогсож байж мэдэх л залуу. Намраас хойш заалны барилдаануудад онцгой сайн барилдаж байгаа бөх бол Төв аймгийн арслан Э.Ууганбаяр. Тэрээр бөхийн өргөөнд болсон барилдаануудад Улсын аварга Г.Эрхэмбаяр, Улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Улсын гарди Б.Гончигдамба нарын том цолтнуудыг өвдөг шороодуулсан. Та бүхэнд энэ жилийн барилдаануудад сайн барилдаж чансаагаараа тэргүүлсэн бөхчүүдийг танилцуулъя.

1. Улсын арслан Р. Пүрэвдагва – 17067 оноо

2. Улсын заан Б.Пүрэвсайхан – 15637 оноо

3. Улсын харцага Т.Баасанхүү - 15145 оноо

4. Улсын харцага Ц.Содномдорж – 13745 оноо

5. Улсын аварга Г.Эрxэмбаяр – 13233 оноо

6. Улсын гарьд Б.Гончигдамба – 12795 оноо

7. Улсын аварга Ч.Санжаадамба – 12662 оноо

8. Улсын арслан Н.Батсуурь – 12567 оноо

9. Улсын начин Э.Даш – 12027 оноо

10. Улсын харцага Б.Бат-Өлзий – 11915 оноо

 

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
turuuleh buh alga:kkk burentugs 10d bagtahgui bailaa yu?, neg batsaan iim jagsaalt gargasan baisan tuuniig l huulaad tavichih yumaa, ta nar tolgoigoo ajilluulaad statstik ene ter gargaj bolohgui bnuu 2017-02-20
Хх:Бөхийн холбооноос гаргасан чансаа 2017-02-20
durvud hun:Yuch medekgu mal bichsen bn 2017-02-20
durvud hun:Yuch medekgu mal bichsen bn 2017-02-20
durvud hun:Yuch medekgu mal bichsen bn 2017-02-20
hahaha:Za arai2 2017-02-20
Дөрөв:Дөрвөд бөх түрүүлэхгүй ээээээ 2017-02-20
amartuvshin:Burentugsiin barildsan barildaanii too ch tsuun irj barildkui bj yaj 8d bagtahiin 2017-02-20
amartuvshin:Dash nachind amjilt deeguur harj suuy 2017-02-20
Dorvon shiir:Burentogsoo ****ruugee chih 2017-02-21
энхжаргал:рр 2017-02-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?