ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЭЕРЭГ ХАНДЛАГА УДИРДЛАГЫН ТҮВШНЭЭС ЭХЭЛНЭ

2017-02-21  

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудад зориулсан “Хандлагаас хариуцлага руу” сэдэвт сургалт өнөөдөр Эрүүл мэндийн яам дээр зохион байгуулагдлаа.

Тус сургалтаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нийт эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад зориулан “Хандлагаас хариуцлага руу” сэдэвт илтгэл тавьж, “Имако Консалтинг” институтийн захирал Боловсрол судлалын магистр Р.Лхагвадулам “Удирдлагын шинэ арга барил”, “Эрүүл мэндийн ажилтны харилцах ур чадвар бүтээмж”, “Эмнэлгийн даргын удирдах, харилцах арга барил”, “Эмнэлгийн үйлчилгээний соёл- харилцагчийн үйлчилгээний маркетинг орчин үеийн чиг хандлага” сэдвээр хичээл заалаа.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг илтгэлээ “Эрүүл мэндийн байгууллагад эерэг харилцаа бий болгоход харилцан бие биедээ итгэх, адил тэгш байх, ил тод байх, шударга ноён нуруутай байх, чин сэтгэлээсээ тусалдаг байх үндсэн зарчмыг баримтлах талаар дурсамж, жишээ татан тавьсан нь удирдах ажилтнуудын сэтгэлд нийцсэн зөвлөмж болсон юм.

Тэрээр удирдах ажилтан нь “бусдын төлөө өөрийгөө золиосолж чаддаг, бурууг бусдаас биш өөрөөсөө хайдаг, баг хамт олондоо талархал илэрхийлж, хүндлэл үзүүлдэг, үлгэр дууриалал болж чаддаг, үүрэг хариуцлагыг идэвхжүүлэх, үүрэг даалгаврыг ойлгуулж чаддаг чадварт сургагдсан байх шаардлагатайг уламжлалт зан үйлтэй холбон тайлбарлалаа.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг удирдлагын шинжлэх ухааны “93 ба 7 хувийн дүрэм” гэж байдгийг онцлон хэлээд, 93% нь удирдан зохион байгуулах чадвартай, 7% нь бусад хүний үйл ажиллагаатай холбоотой тул “Удирдах албан тушаалтан нь эрх мэдлээ урвуулан ашиглахгүй, түүний үг үйлдэл хоёр нь ямагт ижил байх”-ыг сануулав.

“Имако Консалтинг” институтийн захирал Боловсрол судлалын магистр Р.Лхагвадулам сургалтыг оролцооны хэлбэрээр зохион байгуулсан нь оролцогчид асуудлыг ил тод, нээлттэй илэрхийлэх, өөрөө шийдвэр гаргах, өөртөө дүгнэлт хийх боломжийг бүрдүүлж өгсөн.

Тэрээр “Хүн харилцааны алдааг уучилдаггүй, толины хариу үйлдлийн адилаар та хамт олонтойгоо хэрхэн харилцана тийм хариу бүтээмжийг хүлээн авах болно” гэдгийг тоглоомын аргаар үзүүллээ.

Мөн энэ өдөр Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2016 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн хяналт шинжилгээний нэгдсэн дүнг ЭМЯ-ны Удирдлагын зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцүүллээ. Уг хурлаас Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудад Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөж буй тушаал, журмын хэрэгжилтийг сайжруулах, ёс зүйтэй байх, эх, хүүхдийн эндэгдэл гаргахгүй ажиллахад онцгой анхаарах чиглэлээр үүрэг өглөө.

Мөн эрүүл мэндийн байгууллагуудын гүйцэтгэлийн үнэлгээ хийх журмыг шинэчлэн боловсруулж, шалгуур үзүүлэлтүүдийг гаргахдаа дараах чиглэлүүдийг тусгах талаар хурлаас шийдвэрлэлээ. Үүнд:

  • Тухайн эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний онцлогт тулгуурласан,
  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг бүрэн илэрхийлэхүйц байх, үнэлгээний гол дүнг голлох үзүүлэлт оноо болгож тооцоолдог болгох,
  • Тухайн жилд зохиосон кампанит ажлын оролцоог тусгасан,
  • Эх, хүүхдийн эндэгдэл, халдварт өвчний илрүүлэлт хариу арга хэмжээ, эрт илрүүлэг зэрэг эрүүл мэндийн салбарын төдийгүй улс орны хөгжлийг илэрхийлэх гол үзүүлэлтүүдээр нэмэх, хасах онооны үнэлгээг бий болгож үнэлэх аргачлалаар байгууллагуудын тухайн жилийн үйл ажиллагааг бодитойгоор үнэлэх шаардлагатай гэсэн шийдвэрийг гаргалаа.

 

Эх сурвалж : ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?